Ахмад настны дулаан өвөлжих нөхцлийг бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-27 14:26:21

Хөхөө өвлийн хүйтэнтэй өрсөн өнчин зээ нараа өсгөж яваа өндөр настан Д. Сааралыг бүтэн гэр оронтой болгож, түлээ нүүрсээр хангасан сайн үйлсийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн залуучууд санаачлан хийгээд байсан. Харин аймгийн ЗДТГ- ын хамт олон Д. Саарал гуайд түлшний хэмнэлттэй “Өлзий” зуух өгч, тохь тухтай өвөлжихөд нь нэмэр болжээ.

Д. Саарал гуай Сайнцагаан сумын 6- р багийн иргэн бөгөөд салхи сийгсэн дээвэр туургатай, нурах шахсан гэрт өнчин зээ нар нарын хамт аж төрдөг байжээ. Залуучуудын өрнүүлсэн сайн үйлсийн аянд арав гаруй байгууллага, аж ахуйн нэгж дэмжин нэгдсэн бөгөөд гэрийнх нь хаалга тооныг шинээр сольж сэлбэн, бүрээсийг зузаалж өгчээ. Ахмадаа энэрэх залуусын энэ санаачлага олны талархал хүлээсэн байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

相关新闻