“Хүрэл тулга” улсын наадамд оролцох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Г.Сэр-Одын нэрэмжит "Дунгийн эгшиг" өсвөрийн яруу найрагчдын 29 дэх наадам Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо амжилттай явагдлаа. Энэ жилийн наадамд Сүхбаатар, Ерөө, Жавхлант, Орхон, Алтанбулаг, Мандал, Баянгол, Цагааннуур, Сант, Шаамар сум, Бугант, Дулаанхаан, Хэрх тосгоны нийт 42 өсвөрийн яруу найрагчид 6-9, 10-12 дугаар ангийн насны ангиллаар оролцлоо.
Тус наадмын шүүгчээр Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал Ц.Нацагдулам, Сэтгүүлч, яруу найрагч Д.Отгонцагаан, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн нар ажилсан байна. Ингээд 6-9-р ангийн насны ангилалд Мандал сумын 3-р сургуулийн сурагч Б.Бат-Оргил, 10-12-р ангийн насны ангилалд мөн Мандал сумын 3-р сургуулийн сурагч Н.Мөнхцэцэг нар шалгарлаа. Тэргүүн байрын эзэн дээрх хоёр сурагч удахгүй Улаанбаатар хотноо болох “Хүрэл тулга" улсын уралдаанд оролцох эрхээ гардаж авлаа.
Энэхүү наадам нь хүүхэд өсвөр үеийнхний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, Монгол хэлний үгсийн урлагаас суралцах, санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг байна.

Ч.Отгонцэцэг