Үндэснийхээ ёс заншлыг хүүхэд залуустаа өвлүүлэх мэдлэгээрээ ахмадууд өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-08 23:15:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос баруун бүсийн сум тосгодын ахмадуудын дунд “Морь буусан шагай" цэнгүүнийг энэ сарын 6-ны өдөр зохион явуулжээ.
Орхон суманд болсон тус тэмцээнд Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумууд, Номгон, Рашаант тосгоны ахмадууд оролцсон байна. Энэхүү тэмцээн нь Үндэснийхээ ёс заншлыг хүүхэд залуустаа өвлүүлэх, хэвшүүлэх, ахмадын хуулийг сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулагджээ. Танин мэдэхүйн уралдаант энэхүү цэнгээнт тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, морь буусан шагай олныг авсанаар Орхонтуул, Орхон, Номгон тосгоны ахмадын багууд эхний байрт шалгарчээ. Цэнгүүний үеэр АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын морин хуурч Ж.Эрдэнэбат, Орхон сумын соёлын төвийн ардын авъяастанууд ахмадууддаа ая дууны цэнхэр хадаг өргөжээ. Мөн энэ үеэр Орхон сумын иргэдээс тэмцээнд оролцогч нийт ахмадуудын дунд азын сугалаа арга хэмжээ зохион явуулсан нь ахмадуудад ихээхэн сонирхолтой таалагдсан арга хэмжээ болжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻