Төлөвлөгөөнд туссан олимпиадад л оролцохыг санууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Боловсрол, соёл, урлагийн газрын төлөвлөгөөнд туссан олимпиадыг л зохион байгуулах ёстой гэнэ. Учир нь сүүлийн үед Улаанбаатар хот, Орхон аймгийн зарим төрийн бус байгууллага, иргэн төрөл бүрийн олимпиад зохион байгуулж сурагчдаас 3000-5000 төгрөгийн хураамж авч байгаа талаарх гомдол “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511” утсанд ирэх болжээ.
Иймд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү БСШУСЯ, БСУГ, НБХ-ийн төлөвлөгөөнд туссан олимпиадыг зохион байгуулах үүргийг холбогдох байгууллагын дарга нарт хэллээ. Олимпиад нэрээр тухайн төрийн бус байгууллага, иргэн мөнгөтэй болох, хүүхдийн чадварыг шударга бусаар үнэлэх, шалгалтын тестийн агуулга муу, хураамжийн мөнгө нь хяналтгүй зарцуулагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсныг онцоллоо. Иймд сургуулийн удирдлага, эцэг эхчүүд яам, орон нутгаас зөвшөөрөөгүй олимпиадад орохгүй байхыг анхаарууллаа.
Улс болон орон нутгийн хэмжээнд болдог олимпиадыг БСШУС-ын сайдын тушаалаар “Олимпиад зохион байгуулах хороо” зохион байгуулах эрхтэй ажээ. Харин Орхон аймагт сургууль, аймаг, улсын аварга шалгаруулах I-III үе шат бүхий улсын төрөлжсөн, нийт сургачдыг хамарсан түвшин тогтоох, “Эрдмийн сан” сургууль, ИТХ-ын дарга, М.Баасай багшийн нэрэмжит олимпиад л төлөвлөгдсөн байдаг гэнэ. Олимпиадын хураамж гэх мөнгийг сурагчдаас авах ёсгүй бөгөөд үйл ажиллагааны зардлыг нь зохион байгуулагчид төлөх ёстой ажээ.

Б.Оюун-Эрдэнэ