Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийг III ангилалд бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-06 11:09:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани ”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үнэт цаасаа давхар бүртгүүлж, үнэт цаасаа нийтэд санал болгох хүсэлтийг өнгөрсөн гуравдугаар сард ирүүлсэн. 

Тэгвэл  МХБ-ийн Гүйцэтгэх захирлын  тушаалаар тус компанийн Монгол Улсад нийтэд санал болгон гаргаж буй 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4 сая хүртэлх ширхэг үнэт цаасыг МХБ-ийн хувьцааны бүртгэлийн III ангилалд бүртгэлээ.

Санхүүгийн Зохицуулах Хороо тус хүсэлтийг шалгаж дууссаны дараа  давхар бүртгэгдсэн үнэт цаасны талаар олон нийтэд мэдээлэх юм байна.
相关新闻