Ш.Оргил: Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээр маш хариуцлагатай хандаж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс суртахууны талаар анхаарах цаг нэгэнт болж буйг онцлохоос гадна хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандаж, гүйцэтгэлээ ягштал хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулсан хуралдаан боллоо.
Ингэхийн тулд аймгийн хэмжээнд салбар тус бүр дээр ажлын байр хүлээсэн мэргэжилтэй, ажилгүй иргэд хэд байгаа. Мөн шинээр сургуулиа төгсөөд ирж байгаа хичнээн иргэн байгаа судалгааг нарийвчлан гаргах ажлын хэсгийг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь тухайн ажлын байран дээр буй төрийн албан хаагчийн ажиллах хүчийг нэмэгдүүлж, ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулан миний ард ажиллах хүн бэлэн байгаа юм байна гэдгийг мэдрүүлж өгөх нэгэн хөшүүрэг болж өгч байгаа хэмээн аймгийн дарга хэлсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Өнөөдрийн болсон өргөтгөсөн хуралдаан төрийн албан хаагчдын хувьд нэлээд үр дүнтэй ажиллахыг хүссэн, шаардсан хурал боллоо. Таны хувьд тэднээс сахилга хариуцлагаа дээшлүүлж, харьцаагаа сайжруулах, төрийн албан хаагчийн нэр төрийг өндөрт өргөж, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг анхаарууллаа. Мөн ажлын байран дээрээ хөгжих, ажлаа хийсэн шиг хийхгүй бол ард чинь бэлэн хүн байгаа шүү гэдгийг ч ойлгуулах үүднээс ажлын байр хүлээсэн иргэдээ ил тод байлгах, нийтэд харуулах судалгааны багийг ажилуулж буйгаа хэллээ. Энэ талаараа . . . ?
-Өнөөдрийн хувьд бол аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 22 хэлтэс агентлаг, мөн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудынхаа удирдлагуудыг суулгаж байгаад сар бүр санал бодлоо солилцдог уламжлалт ажлаа хийлээ. Үүгээрээ бид ажил төрөл нь ямар байдалд байгаа талаар харилцан мэдээ мэдээлэл авдаг. Өнөөдөр ач холбогдол өгч ярьсан зүйл маань төрийн албан хаагчдын сахилга харицлагыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын нэр төрийг өндөрт өргөн ажиллах ёстой гэдэг дээр онцолж ярилаа.
Дээрээс нь бидний ярьж байгаа ганц зүйл бол салбар бүрийн боловсон хүчний судалгааг гаргахаар аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогыг хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ багийн зорилго тодорхой. Салбар бүрийн боловсон хүчний судалгааг гаргах чиглэлтэй юм. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа хүмүүсээ, ард нь бэлэн байгаа хүмүүсээр шахах ёстой. Салбар бүрээр нь бэлэн байгаа хүмүүсээ нэрсээр нь гаргаад байгууллагуудын ханан дээр наана гэж бодож байгаа. Цагдаа, сургууль, чуулга, сумын ЗДТГ гээд бүгдэд энэ ажлын байр ил тод нээлттэй байх ёстой. Тэр хүн урдаас нь бөхөлзөөд инээгээд гүйдэггүй юмаа гэхэд ядаж босоод өөрийн чиглэлийн биш бол бусад хүнтэй нь холбоод өгчихдөг, сайхан мэндэлчихдэг байх хэрэгтэй байна. Ийм л харьцааг би хүсээд байгаа юм. Ажлаа сайн хийхгүй гомдол санал аваад асуудалд орох юм бол ард нь хүн бэлэн байгааг олон нийтэд нээлттэй байлгая. Ингэж төрийн албаны нэр хүнд өсөх ёстой. Энэ зүйлийг л өнөөдрийн зөвлөгөөнөөрөө дарга нартаа анхааруулж хэллээ. Мөн аймгаас барьж байгаа бодлого чиглэлээ хэлсэн. Цаашлаад энэ төрийн албан хаагчид хувь хүн өөрсдөө нийгэмд маш идэвхитэй байх хэрэгтэй байна. Ядаж л байгууллагынхаа гадна хог шороог өөрсдөө нийлээд санаачилгаараа цэвэрлэчихдэг, хогондоо гарчихдаг байвал Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын маань өнгө сайжирна. Цаашдаа ч энэ чиглэлээр голчлон анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр дорвитой бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тэрний маань эхлэл одоо энэ судалгаагаар эхэлж байна. Хамгийн эн тэргүүний зүйл зан харьцаагаа сайжруулах хэрэгтэй байна. Би бүх төрийн албан хаагчдыг хэлээд байгаа юм биш. Энэ асуудал маш ихээр ирж байгаа учраас аймгийн даргын хувьд үүн дээр цаашид анхаарч ажиллана гэж бодож байгаа.
-Та аймгийнхаа иргэдийг ажилтай орлоготой байлгах үүднээс өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр маш их дэмжинэ. Энэ ч утгаараа ажлын байрыг нэмэгдүүлэх болно гэдгээ хэлээд байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 21/100 хөтөлбөрийг аймагтаа урьтаж хэрэгжүүлнэ гэж та ярих шиг болсон. Энэ ажлынхаа талаар тодруулаач?
-Тиймээ. Монгол Улсын Засгийн газраас 21/100 гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ маань 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэсэн утгатай юм. Үүний жижигрүүлсэн хэлбэр гэх юм уу даа. Заавал улсаас хийхийг нь хараад байхгүйгээр ажлаа эхлээд явж л байя гэж бодсон юм. Мэдээж тэр хөтөлбөрөөс Сэлэнгэ аймаг орхигдохгүй ороод явах нь ойлгомжтой. Иймээс бид өөрсдийнхөө боломж бололцооныхоо хэрээр аймагтаа урьдчилаад түрүүлээд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Иймээс 17 сум 6 тосгондоо ядаж нэг жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг аваад өгье гэж ярьсан. Энэ маань зүгээр нэг аваад өгөх биш. Бүх юм тооцоо судалгааны үндсэн дээр хийгдэх ёстой шүү дээ. Тухайн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, сумын засаг дарга нарыг нь цуг байлцуулж байгаад шийднэ. Эхлээд туршлага судлах ажлуудыг хийнэ. Юмыг бодитоор нь нүдээрээ хараад ирэхээр өөр шүү дээ. Сум орон нутгийнхаа онцлогийг тэр хүмүүс өөрсдөө сайн мэдэж байгаа учраас заавал оролцуулах шаардлагатай, тэр ажлынхаа ашиг тусыг хэрхэн хүртэхээ ч сайн ойлгоно ш дээ. Тухайлбал манай Бугант, Түнхэл тосгодод модны аж ахуйтай учраас үртэс ихтэй. Энэ хаягдал үртсээ ашиглаад шахмал түлш хийж болно. Энэ үйлдвэрийг байгуулчихвал тэнд хичнээн ажлын байр бий болох вэ гээд урьдчилсан тооцоо гарна. Ажлын байр нэмэгдүүлнэ л гээд байна. Угтаа бол өрхийн аж ахуйгаа дэмжиж байж, энэ яриад байгаа ажлын байраа нэмэгдүүлнэ. Манай аймгийн онцлог байна. Ядаж л ногоо савалдаг болох хэрэгтэй. Иргэд маань хашаандаа тарьсан ногоогоо савлаад борлуулах боломжтой болмоор байна. Энэ ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг маань нэг том үйлдвэр, уурхай байгуулсанаар нэмэх ёстой зүйл биш юмаа. Өрхийн аж ахуйгаа дэмжиж, өрх бүрээ орлоготой болгочихвол энэ тоо автоматаар нэмэгдээд ажлын байр бий болоод ирнэ. Ингэснээр тэр айл өрх ашигтай, орлоготой, амьдрал нь тодорхой хэмжээгээр дээшлээд ирнэ. Эхний ээлжинд ядаж сум болгонд нэг нэг жижиг дунд үйлдвэр байгуулах хэрэгтэй. Наад захын жишээг хэлье л дээ. Өнөөдөр хонины нэхий 500-1000 төгрөг, зарим үед бүр ч үнэгүй болчоод байна. Үүнийг элдэж боловсруулах жижиг үйлдвэр байгуулах хэрэгтэй. Эхний үед 5000 төгрөгөөр элдээд боловсруулахад болно. Тэрнийгээ хүнд зарахад буйдангийн ч юмуу, ширээнийхээ өмнө ядаж тавина ш дээ. Та бүхэн мэдэж байгаа хонины нэхийгээр хийсэн машины бүтээлэг 100 гаруй мянгатай байна. Энд ердөө 4 ширхэг хонины элдсэн нэхий орсон гэж байгаа. Байг л дээ их зардал гаргаад 20-30 мянган төгрөгөөр элдээд бэлэн болгоё. Үүнийгээ буцаагаад 60 мянган төгрөгөөр зарья л даа. Бидэнд ОХУ гээд эрс тэс хүйтэн уур амьсгалтай хөрш байна. Буриад, Иркутскийн том зэх зээл байна шүү дээ. Иймэрхүү жижиг зүйлийг хийгээд том зах зээл дээр түүнийгээ гаргах хэрэгтэй. Ингээд ажилгүй иргэдээ ажлын байртай болгоод, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлээд, ажилгүй иргэдээ ажилтай болговол аяндаа ажлын байр нэмнээ.
-Та сая зөвлөлгөөн дээрээ төрийн албан хаагчдийн сахилга, хариуцлага, ажлын байрны чадамжийн талаар дорвитой арга хэмжээ авна гэхээсээ гадна аймагт орж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг бодит үр дүнтэй болгох талаар холбогдох хүмүүст анхаарч ажиллах үүрэг өглөө. Энэ жил манай аймаг хөрөнгө оруулалт, түүний үр ашгийг дээшлүүлэх жил болгон зарласан байгаа. Энэ хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудын тухайд таны байр суурийг сонирхож байна?
-Сэлэнгэ аймаг 2018 оныг хөрөнгө оруулалт, түүний үр ашгийг дээшлүүлэх жил болгон зарласан байгаа. Хэдийгээр олон төрлийн хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа гаднаас орж ирж байгаа боловч зарим ажил арга хэмжээнүүд хэн нэгэн албан хаагчийн хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж үр ашиггүй өнгөрч байна. Энд мөнгө өгсөн хүний буруу биш шүү дээ. Иймээс энэ орж ирж буй хөрөнгө оруулалтыг ашигтай, ард иргэддээ хүртээмжтэй байдлаар авч үлдэхийн тулд хаана хаанаа хариуцлага гэдэг зүйлийг анхаарлынхаа гол төвд байлган ажиллахыг би энэ удаагийнхаа уулзалтаар бас л онцолж хэллээ. Манай баг бүрэлдэхүүн энэ ажлыг авснаас хойш гадаад харилцаагаа эдийн засагжуулья гэж яриад байгаа. Энэ маань урд урдны жилүүдийн туршлага ч гэдэг юм уу, нөгөө талаас гаднаас нэг хүмүүс ирээд л уулзаад явдаг. Иймээс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бодитой авья гэсэн үүднээс дээрх зүйлийг яриад байгаа юм. Бид маш хариуцлагатайгаар хөрөнгө оруулалтыг аймагтаа татах хэрэгтэй. Мөн гадаадын маш олон хөрөнгө оруулалтуудыг Сэлэнгэ аймаг руу чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Та саяхан сарын өмнө Япон улсын Шизоүки мужид айлчлаад ирсэн. Өнгөрсөн жил тус мужтай манай аймаг гурвалжин будаа хамтран тариалах ажлыг маш амжилттай хийсэн байгаа. Энэ удаа ямар чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнийг би нөгөө гадаад харилцаагаа эдийн засагжуулья гэж таны хэлээд байгаатай холбож асуулаа л даа?
-Би саяхан Япон улсын Шизоүки мужтай спортын чиглэлээр багш солилцоо ажиллуулах тал дээр хамтарч ажиллахаар ярилцаад ирсэн. Япон улсын Шизоүки муж 3 сая 600 мянган хүн амтай. Манай улсын хүн амтай тэнцэхүйц хэмжээний хүн амтай. Ийм аймагтай бид хамтран ажиллах санамж бичигт 2016 онд гарын үсэг зурж байсан. Энэ ажлынхаа хүрээнд япон түмний үндэсний хоол болох суба гоймонгийн түүхий эд гурвалжин будааг манай хөрсөнд тариалаад маш сайн ургасан. Энэ мужийн дарга өөрийн биеэр ирж тариан талбай дээр нь очиж үзээд явсан. Үүгээр бидний хамтын ажиллагаа маш сайхан эхэлсэн. Ингээд манай хөдөө аж ахуйн газрын дарга бид хоёрыг урьсан юм. Тэр ажлаараа очоод ирсэн. Ингэж очихдоо зөвхөн ХАА гэхгүй цаашид ямар салбарт хамтран ажиллаж болох вэ гэдгээ ярьсан байгаа. Бидэнтэй Дорноговь аймгийн төлөөлөл хамт явсан. Эднийх маш олон 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай юм билээ. Манай аймаг бол жил гаруйн хугацаа болж байгаа. Япон улсад олимпын наадам болох гэж байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор тэр мужид зарим тэмцээн уралдаан нь болох гээд ажлын хэсэг нь гарчихсан ажиллаж байгаа юм байна. Энэ утгаар манай чөлөөт бөх болоод бусад багш нарыг багш солилцоо хэлбэрээр ажиллуулах саналыг хүлээж авсан. Мөн манай Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ компанийн Сэлэнгэ салбарын захирал н.Дүүрэнбат гэдэг залуу гурван сар Японд мэргэжил дээшлүүлчээд ирлээ. Бүх зардлыг Япон улс хариуцсан. Эрчим хүчний салбар дээр хүмүүсээ чадавхижуулах, сургах саналыг манай аймаг өөрөө өгсөн байсан. Япон улс маш жижиг талбайгаас ямар их ургац авч, ашиг олж байгааг. Мөн энэ улс цахилгаан эрчим хүчний тал дээр ямар бодлого барьдаг юм. Эргээд Сэлэнгэ аймагт үр өгөөжөө өгөх юу байна. Яаж хэмнэлт гаргах юм гэдэг зүйлүүдийг энэ хүн судлаад ирлээ. Бага талбайгаас их ашиг олоход бүх хүч хөрөнгөө чиглүүлж, үүнийгээ эрдэм шинжилгээний ажил болгосон байна. Харин манай аймгийн хувьд эсрэгээрээ, том талбайд тарьж байж л томыг ашиг авна гэсэн. Япон бол газар нутгийн хувьд ямар билээ. Ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа олон улсууд байна. Энэ олон улсын байгууллагууд манайх руу хандаж байгаа дээр нь зууралдаж байгаад л аймагтаа ашигтай зүйлийг авч үлдэх нь бидний гол зорилго.
-Тэгэхээр нэгэнт хөрөнгө ярьж эхэлсэн болохоор асууя гэж бодлоо. Та аймгийн дарга болоод спортын чиглэлд нэлээд хөрөнгө хаях боллоо. Манай хүүхдүүд ч олон улсын болоод, тив, дэлхийн тавцанд нэрээ гаргах нь ихсэж байна. Энэ амжилтын буухиа эцэсдээ дэмжлэг туслалцааны үр шим гэж харж байна л даа. Мэдээж Монгол гэсний ард Сэлэнгэ аймгийн нэр гарч байгааг сонсоход сайхан байдаг. Таны зүгээс өсвөрийн тамирчдаа нэлээд дэмжээд байх шиг . . .?
-Өчигдөрхөн Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс Сэлэнгэ аймгаас явсан Т.Номундалай охин маань аваргын мөнгөн медаль хүрлээ гэсэн сайхан мэдээг дуулаад сайхан байлаа. Аймгийн зүгээс ялангуяа өсвөрийн спортыг маш ихээр дэмжиж байгаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн бараг 60 хувь нь энэ өсвөрийн хүүхдийн улсын, дэлхийн, ази тивийн аваргад явах зардал мөнгөнд гарч байгаа. Энэ бүхэн нээлттэй байдаг. Энэ дэмжлэгийн хариуд хүүхдүүд маань Сэлэнгэ аймгийнхаа нэрийг гаргаж байгаа нь бидэнд барьж байгаа бэлэг юм. Би спортыг маш их дэмжин ажиллаж байгаа. Өөрөө ч спортод дуртай. Манай өсвөрийн тамирчдаас Монгол Улс байтугай дэлхий, олимпод нэрээ гаргах хүүхдүүд олон бий. Манай боксын нэг охин бий. Одоо улсын аваргад орж байгаа. Дэлхийн аваргад орох эрхээ авсан. Тэндээ ялах юм бол олимпод орох эрхээ авна. Сэлэнгэ аймаг сүүлийн үед спортоороо ялангуяа өсвөрийн спорт маш өндөр түвшинд хөгжиж байна. Энэ маань аймаг орон нутгаас үзүүлж байгаа дэмжлэг нэмэр болж байгаагийн нэг хэлбэр. Хүүхдүүд маань өөр зардал мөнгөнд санаа зовохгүйгээр бэлтгэлээ л хийх ёстой. Багш нь тэдний бэлтгэлийг сайн хийлгэх ёстой. Өөр санхүү хөрөнгийн асуудалд санаа зовохгүй явна гэдэг чинь амжилт гаргах эх үндэс нь болж байгаа гэж би бодож байгаа.
-Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймаг залуу хосууддаа зориулсан хуримын ордон, ахмадууддаа зориулсан хүндэтгэлийн өргөө бүхий цогц байгууламжтай болно гээд барилга нь баригдсан. Хоёр давхарт нь хээ хуартай монгол үндэсний гэрээ барьсан барилгыг ашиглалтанд орохыг хүмүүс өдөр бүр л чих тавин хүлээсээр ирсэн. Гэтэл энэ ордон маань сүүлдээ сураг алдарсаар, нөгөө гэр нь ч байхгүй буулгаад авлаа. Хайран хөрөнгө салхинд хийсчлээ гэж хэлэх гээд байна л даа. Нэлээд их л мөнгө зарцуулсан гэж дуулдсан. Энд аймгаас хөрөнгө оруулалт орсон уу. Эсвэл гадных байв уу. Таны нөгөө гадны хөрөнгө оруулалтыг үр ашигтай авч үлдэе гэж хэлээд байгаа асуудлын нэг энэ байв уу?
-Энэ бол аймгаас гарсан мөнгө биш л дээ. “Болдтөмөр Ерөө гол” компанийн хөрөнгөөр босч байгаа ажил. “Болдтөмөр Ерөө гол” компани Сэлэнгэ аймагт хуримын ордон, ахмадын өргөө барьж өгнө гэж амлаад хийсэн ажил. Уг нь би энэ байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдэнд зориулсан нөхөн сэргээх эмчилгээний байр болгоё гэж эрчимтэй хөөцөлдсөн юм. Тэгээд өөрийн биеэр очиж үзтэл хүн орох ямарч боломжгүй, эцэстээ бид хүн амины хэрэгт орохоор болчихсон байна лээ. Баганыг нь өшиглөөд үзэхээр тар хийгээд нураад унаж байсан. Тэгээд дотроос нь арзайсан арматур төмөр нь гараад ирсэн. Хүмүүс Оргил тэр хуримын ордон гэсэн юмаа ажиллуулаач гээд янз бүрээр ярьж байгаа. Тэр хүмүүс юу ярих нь надад хамаагүй. Би зөвхөн шударга үнэний төлөө аймгийнхаа иргэдийн төлөө, тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө л ажиллах гэсэн. Амьдрал дээр тэр хүүхдүүдийг харж байгаа эцэг эхийн хэн нэг нь ажилгүй, хүүхдээ хараад л гэртээ сууж байгаа ш дээ. Ядаж тэндээ очоод хүүхдээ харангаа гар урлалын юмаа хийгээд сууж байдаг төв байгуулья гэж бодсон юм. Энэ барилгыг буцаагаад засварлах гэхээр 280 сая төгрөг хэрэгтэй гэсэн төсвийг манай хөгжлийн бодлогын хэлтсээс гаргаж ирсэн. Буцаагаад буулгах гэхээр хайран 600 сая төгрөг хийсэх гээд байдаг. Үргэлжлүүлнэ гэхээр дахин бараг 300 сая төгрөг орох гээд байдаг. Эвдэж байхаар яаж ийж байгаад 300 сая төгрөг нэмээд хийнэ гэж бодоод байна. Гэхдээ үүнд би аймгаас нэг ч мөнгө гаргахгүй. Нийгмийн хариуцлагынх нь хүрээнд уул уурхайн компаниуд болон “Болд төмөр Ерөө гол” компанитай дахиж яриад, учир зүйгээ олоод хийнэ гэж бодож байгаа. Тэр хүмүүс мөнгө өгсөнөөрөө буруудах ёсгүй шүү дээ. 600 сая төгрөг өгсөн. Түүнийг гүйцэтгэж хийсэн хүмүүс барилгыг барьж чадаагүй байна. Бас замынх нь эсрэг талд хөл бөмбөгийн талбай бий. Бас дутуу орхигдсон. Зам нь далий. Тийм талбайд тэмцээн зохион явуулбал Сэлэнгэ аймаг ёстой онигоо болно байлгүй дээ. Энэ зүйлийг би жижиг гэж бодохгүй байна. Үүн дээрээ бид хариуцлагатай байх ёстой юмаа. Олдсон юмаа өөрсдөдөө 100 хувь ашиглах. Хүн юм өгөөд хийлгэж байгаа бол хариуцлагатай, чанартай, ард иргэддээ хүртээмжтэй хийлгээд авчих юм бол энэ миний ажил. Түүнээс биш мөнгө олж ирэхдээ гол нь биш. Энд тухайн ажилд хяналт тавьж байгаа төрийн албан хаагч нөхдийн хариуцлага яригдаад байгаа юм. Иймээс би дахин дахин таны ард ажлын байрны дарамт шахалт бэлэн байгааг мэдрүүлж өгөх гээд байгаа юм. Хийсэн хийгээгүй цалин аваад явж болно. Нэгэнт орсон юм чинь гэсэн ойлголтоос салгах хэрэгтэй. Тэр барилгын асуудал үнэхээр харамсалтай байгаа. Иймд цаашдаа энэ аймаг орон нутгийн нөхдүүдтэй, худалдан авах ажиллагааны нөхдүүддээ хэлж байгаа. Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудыг нь давхар харж байя гэж. Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн засварын ажилд 340 гаруй сая төгрөгөөр хийлгэх хүсэлтээ өгөөд тавигдсан байсан. Энд мэдээж ямар жаргалтай хүн очиж үйлчлүүлэх вэ дээ. Энэ байгууллагын орчны тав тух, иргэд дугаарлахад ая тухтай бодож бүхнийг харгалзаж үзээд тавьсан мөнгө. Гэтэл 80 сая төгрөгийг нь танаад байхгүй. Энэ мөнгөөр хэдэн ор, хэдэн аппарат авах уу, ядаж л үүдний тохижилтыг хэрхэн зохицуулах вэ. Ингээд хамгийн бага үнийн санал гэдэг зүйлээр нэг компани 260 сая төгрөгөөр аваад явсан. Энэ 260 сая төгрөгөөр үндсэн ажил нь хийгдэнэ. Эндээс хүмүүсийн цалин хөлсөнд 30-40 сая төгрөг явлаа гэж бодоход үндсэн хийгдэх засварын ажилд хэдэн төгрөг нь явах вэ гэдэгт би санал нэгдэхгүй байгаа юм.
-Мэдээж гаднаас ирж хийж байгаа компаниудын ажил чанаргүй, хяналтгүй, үр өгөөжгүй болоод байгааг энэ хуримын ордон болоод хөл бөмбөгийн талбайн ажил тод харуулж байх шиг байна. Тэгэхээр таны бодлоор энэ орон нутагт хийгдэж байгаа ажлыг орон нутаг өөрөө мэдээд хариуцаад хийж байвал буух эзэн буцах хаягтай, чанартай болно гэж үзэж байна уу?
-Тиймээ. Энэ зүйл дээр үндсэн хуулийн өөрчлөлт гээд санал асуулга явахад би бүгдэн дээр нь энэ зүйлийг л хэлсэн. Хариуцлага, хяналтыг өөрөө тавьж байгаа болохоор аймаг өөрөө асуудлаа мэдээд явуулдаг баймаар байна. Тухайн орон нутагтаа чанартай юм авч үлдэх ёстой. Улсын болоод аймгийн хэмжээнд мөнгө төгрөг ямар байгаа билээ. Үүнийгээ бид үр ашигтай байлгах ёстой. Хамгийн бага үнийн саналтай гэдэг зүйл орж ирээд 340 саяас 260 сая гээд хайран 80 сая төгрөг. Тэгэхээр үндсэн хийгдэх ажил хичнээн төгрөг болох вэ гэдэг нь аймшигтай байгаа биз. Тэгэхээр миний хамгийн эсэргүүцэж байгаа, дээшээ ярьж байгаа, бичиг цаас явуулж байгаа зүйл бол энэ тендерийн хамгийн бага үнийн санал гэдэг зүйл. Харин бүр олон компани оруулаад хийсэн бүтээснийг нь яриулаад. Үнэхээр ийм юм хийсэн гэдгийг нь гүйцэтгүүлсэн байгууллагын удирдлагаас асууж байр байдлыг нь авсан байх хэрэгтэй байгаа юм. Зөвхөн ганц нэг ажил дээр 80 сая гэдэг чинь аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа олон ажлаас хичнээн саяыг ингэж хаях уу. Хамгийн гол нь мөнгөндөө биш чанарын асуудал энд дагаад яригдаад явна. Өнөөдрийн тэр гэрлэх ёслолын ордон шиг юм л үнэ нь буурах тутам гарч ирж, тийм л чанартай юм хийгдэнэ. Ороод өшиглөхөд шавар нь унаад байгаа байрыг яаж улсын комисс хүлээж авах юм бэ. Дээр нь барьсан гэрийг буулгасан. Тэнд уг нь гэрлэлтийг баталгаажуулах ёстой байсан. Гэтэл доошоо цөмрөх гээд байсан юм чинь буулгахгүй гээд яахав. Цаашдаа энэ тендер, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээр маш хариуцлагатай ажиллана. Бүгдийг нь нээлттэй байлгана. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, иргэдэд үйлчлэх үйлчилгээг нэгдүгээрт тавина гэсэн зорилтыг би өмнөө тавьсан байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг