"Ард Даатгал" хувьцаа эзэмшигчиддээ 562 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Ард Даатгал" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тус компани нь 2017 онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнээс 50 хувийг нь буюу 562 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар болжээ. Ингэснээр нэгж хувьцаанд 376.5 төгрөгийн өгөөж ногдох юм байна. Ард Даатгалын 2017 оны санхүүгийн тайланд Далай Ван Аудит компани хөндлөнгийн шалгалт хийж баталгаажуулсан аж.
Ард Санхүүгийн Нэгдэл" -ийн хөрөнгө оруулалттай Ард Даатгал компани сүүлийн хоёр жил дараалан ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь чухал үзүүлэлт гэдгийг тус компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг онцлов.

Ард Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах “Миний бие Ард Даатгал компанийн захирлын үүргийг жил гаруйн өмнө хүлээж авмагц ашигт ажиллагаа, харилцагчийн үйлчилгээнд гол анхаарлаа хандуулан, шийдэмгий өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд манай хураамжийн орлого 10 тэрбум, өөрийн хөрөнгө 11 тэрбум төгрөгийг тус тус давсан бөгөөд цэвэр ашиг өнгөрсөн жилээс 161 хувиар нэмэгдлээ. Энэ бол Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын менежмент төдийгүй нэг баг болж ажилласаны үр дүн юм” гэлээ.
Мөн хурлаас Ард Даатгалын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд шинээр хоёр хараат бус гишүүнийг нэр дэвшүүлж, түр томилсон байна. Шинээр нэр дэвшиж буй ТУЗ-ийн гишүүдийг дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар авч хэлэлцэх гэнэ. Компанийн ТУЗ-д хараат бус гишүүнээр орж ажиллахаар болсон З.Ариун нь дотоодын топ хувийн сургуулиудын нэг болох Улаанбаатарын Америкийн Сургуулийн захирлаар ажилладаг бол Б.Болорчимэг нь NTV телевизийн сэтгүүлч, редактор, “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн санаачлагч юм.
Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани юм. Ард Даатгал нь 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.
Б.Заяа