Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” арга хэмжээний нээлт боллоо.
Энэхүү аяныг Сэлэнгэ аймаг 2013 оноос эхлэн зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Уламжлал болсон энэхүү аян жил бүрийн 4-р сард “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан болдог юм. Энэ удаа тус аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан эхлүүллээ. Хамгийн чухал нь аянд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалж буйгаараа энэ удаагийн аян онцлогтой болж байгаа аж. Учир нь Монгол Улсын хэмжээнд 2002-2017 онд гарсан 5900 үйлдвэрлэлийн осолд 6464 хүн өртсөнөөс 50.1 хувь буюу 3243 хүн нь 15-35 насны залуучууд эзэлж байгаа ажээ. Иймээс залуу ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч ажиллах нь зүй ёсоор тавигдаж байгаа гэнэ. Тэдэнд ажлын байрны аюул эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг энэ аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, олон нийтэд сурталчилах ажлуудыг шинэлэг, үр нөлөөтэй зохион байгуулахыг сумдын ЗДТГ, ХАБЭА-н зөвлөл, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол жил ирэх тутам буурч байгаа нь энэхүү аяны үр өгөөж хэмээн аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Ө.Сувдаа хэллээ. Аяны нээлтийн хүрээнд Сүхбаатар сум дахь албан байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан хувцас хэрэглэлээ өмсөж жагсаж, үзүүлэх тоглолтуудыг үзүүллээ. Энэ үеэр зарим байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Үйлдвэрлэлийн орчин ажлын байрны нөхцөлд, тодорхой ахиц дэвшил гаргасан. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан. Мөн ажилчдыг хугацаат болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн тогтсон менежментийг нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтээр байгууллагуудыг байр эзлүүлэн шагналаа. Үүнд аймгийн ЭМГ, Сүхбаатар сум дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ-үүд шалгарч шагналын эзэд боллоо. Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хэмээн энэхүү хүндтэй шагналын бас нэгэн том үзүүлэлт нь ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгдөг, эрүүл аюулгүй ажлын байрыг дэмждэг, сурталчилдаг байхыг чухалчилдаг ажээ.

Ч.Отгонцэцэг