450,4 мянган эх мал төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-04 10:46:41
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт дөрөвдүгээр сарын эхний  байдлаар 1426.5  мянган хээлтэгчийн 31.6  хувь буюу 450.4  мянган эх мал төллөж, гарсан төлийн 96.5 хувь буюу 434.1 мянган төл бойжуулаад байна. Төлийн хорогдол 16.3  мянгад хүрч, урьд оны  мөн үеийнхээс 9.2 мянган толгойгоор нэмэгджээ. 
Төлийн хорогдол  Дуут  /3866/,Мянгад  /1746/, Чандмань  /1660/, Эрдэнэбүрэн /1317/  сумдад нийт хорогдлын 54.8 хувь хорогдож, хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна. Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Мөст, Дуут, Цэцэг сумдад 43.8-66.6 хувь нь төллөж, бусад сумдад 3.4-20.1 хувь  нь төллөж байгаа мэдээтэй байна. Дарви, Зэрэг, Мянгад сумдад мал төллөлт 18.2-57.4 мянган толгойгоор доогуур байгаа нь нийт нутгаар гандуу өвс тоос муутай өвөлжилт хүндэрч болзошгүй байсан тул малчид малаа хээлтүүлгэнд оруулаагүй нөгөө талаар орой хээлтүүлгэнд орсон учраас төрөх хугацаа болоогүй, төлийн хорогдол, хээл хаялт нэмэгдсэнээс шалтгаалж  байна.
 Бод малын 11.5 хувь нь, бог малын 32.3 хувь  нь төллөжээ.
А.Бямбасүрэн
相关新闻