Гэр бүлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-03 21:19:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн хөгжил, хамгаалал-Бидний оролцоо” аяныг эхлүүлээд байна.
Аяны хүрээнд байгууллагуудын дэргэдэх Гэр бүлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд тухайн зөвлөл нь хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажил хийх, байгууллагын ажилтнуудын гэр бүлийн нарийвчилсан судалгааг гаргаж, нэгдсэн сантай болох, байгууллагынхаа тусламж дэмжлэг шаардлагатай гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зэргээр үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Аймгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэргэд  Гэр бүлийн 43 зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жилийн эцэст байгууллагуудын дэргэдэх шилдэг Гэр бүлийн зөвлөлийг шалгаруулж, "Хүүхдэд ээлтэй хамт олон"-оор өргөмжлөн олон нийтэд сурталчлах аж.
Б.Батчимэг
相关新闻