Өлзийт суманд 6 өрхийн 81 малыг устгалд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Өлзийт суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрснээс хойшхи 10 хоногийн хугацаанд 16 өрхийн 81 малыг устгалд оруулаад байна.
Тухайн голомтонд хяналтын зургаан постонд 64 төрийн албан хаагч ажиллаж байгаа ба сумын 10 км радиуст үзлэг тандалт хийхээр ажлын хэсэг өнөөдөр тус сум руу явлаа. Арвайхээр, Хархорин суманд шүлхий өвчнийг тархаалгүйгээр шуурхай арга хэмжээ авсны дүнд хорио цээрийн дэглэм хуулийн хугацаанд цуцлагдаж байна. Аймгийн Онцгой комисс ирэх баасан гарагт хуралдаж, Арвайхээр сумын голомтын бүсийн хорио цээрийг цуцлах талаар тодорхой шийдвэр гаргана.

Б.Батчимэг