Сургагч багш нарыг бэлтгэж сертификат олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сургагч багш нарыг бэлтгэх “Бэлэн бай” сургалт энэ сарын 02-03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын "Соёмбо" танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Хоёр өдрийн турш зохион байгуулсан эл сургалтанд 7 сумын нийт 19 ажилтан, албан хаагч хамрагдаж, сургагч багшийн эрх бүхий сертификат гардан авлаа. Шинэхэн сургагч багш нар гамшгийн аюулын талаарх олон нийтийн мэдлэгийг цэгцтэй өгөхөөс гадна гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг өрхийн түвшинд хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга зүйд суралцсан байна. Мөн зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод аюулгүй байдлаа хангах, мэдлэг, чадварыг эзэмшүүлэх чадварыг олгохыг гол зорилгоо болгосон байна. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Зүүнхараа орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран явуулжээ.

Цаашид эл бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийнхаа нийт 17 сум, 6 тосгонд энэхүү олж авсан мэдлэгээ түгээн ажиллах ажээ.
Ч.Отгонцэцэг