Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-03 10:36:49
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуйн өдөр"-ийг  Орхон аймгийн  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн зөвлөл “Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” уриан дор тэмдэглэхээр болж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тэргүүн туршлагыг сурталчлах гэнэ. Энэ талаар аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга  А.Түвшинжаргал мэдээллээ. 
Аймгийн ХАБЭА-н зөвлөл 2013 оноос хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр шалгалт хийж эхэлсэн бөгөөд 2017 онд уг шалгалтад 73 ААНБ-ын 1800 орчим ажилтныг хамруулахад хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт 80, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилт 46 хувьтай гарчээ. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн ослыг бууруулах зорилгоор орон нутгаас жил бүр 5-10 сая төгрөг төсөвлөн ажилладаг байна. 
Энэ сарын 28-нд ажлын байран дахь "Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуйн өдөр" тохиох юм. Энэ өдрийг Монгол Улс 2012 оноос эхлэн тэмдэглэж байна.
 
 
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻