Сэлэнгэ аймагт таван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ДЗОУБ салбараа дахин нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ салбарын нээлт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.
Энэ удаа тус Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ салбар нь Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг дэмжих гэсэн таван хөтөлбөрүүдийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх гараагаа ийнхүү эхлүүлж байгаа аж. Шинэ үйл ажиллагааны нээлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Ёслолын үеэр Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, “Сэлэнгэ сайхан нутгийн минь тогтвортой хөгжил, ард иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө дэмжлэг туслалцаа үзүүлэн, бидэнтэй хамтран ажиллах санаачилгыг гарган Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ салбарын үүд хаалгыг дахин дээж буйд Монгол дахь суурин төлөөлөгч, үйл ажиллагааны захирал болоод хойд бүсийн захирал та бүхэндээ Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар болон аймгийн удирдлагуудын зүгээс монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө олон үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Энэхүү арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд 2004 оноос эхлэн Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ хөгжлийн хөтөлбөрийн газар олон ажлыг санаачлан эрүүл мэнд, боловсрол, ХАА-н салбарт олон төслийг төр захиргааны байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж ирснийг энд цохон тэмдэглье. 2018 онд энэ хөтөлбөрт дахин хамрагдах болсонд Сэлэнгэ нутгийн ард иргэд, хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, тэдний хамгаалал, хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, ХАА, онцгой байдал гэсэн төрийн байгууллагуудын ажил, чанар хүртээмжийг сайжруулах гэсэн бодлогын зорилтыг хангахад маш чухал бодит дэмжлэг болно гэж миний бие дүгнэж байна. Энэхүү шинэ нээлтийн үйл ажиллагаа нь биднийг улам дотно нөхөрлөх боломжийг олгож, цаашид хоёр орны болон бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, бүхий л салбарт бодит хөрөнгө оруулалт хийсээр байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингээд хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлага та бүхнээр дамжуулан Сингапур улсын ард иргэдэд талархаж байгаагаа дахин илэрийлье” гэлээ.
Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Филиф Евэрт, ”Одоогоос 7 сарын өмнө бид Сэлэнгэ дэх салбараа хаах гэж хүрэлцэн ирж байсан бол өнөөдөр бид шинэ салбараа нээх гэж ирж байгаадаа туйлын их баяртай байна. Манай Дэлхийн зөн ОУБ-ын монголын ажилчин алба хаагчид Сэлэнгэ аймагт санхүүжилт олохын тулд нэлээд шаргуу хичээн зүтгэж ажилласан. Үүний хүчинд бид шинэ сумдыг хамарсан шинэ төслийг хэрэгжүүлэх боломжтой боллоо. Бидэнд энэхүү санхүүжилтыг олоход мэдээж аймгийн ЗДТГ-ын хамт олны сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл түлхэц болсон байгаа. Дэлхийн зөн энэ орон нутагт хүүхдийн сайн сайхан байдлыг би болгохын тулд ирсэн. ДЗОУБ нь үйл ажиллагаа явуулдаг салбарууддаа хэзээ ч ганцаарчилсан үйл ажиллагаа явуулдаггүй. Бидэнд та бүхний, орон нутгийн иргэдийн дэмжлэг хамтын ажиллагаа зайлшгүй чухал байдаг. Мэдээж ирээдүй болсон хүүхдүүд энэ төслийн үр шимийг хүртэх ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаанд хүүхдийн төлөөлөл оролцож байгаад баяртай байна. Хүүхдүүд илүү их чадваржиж, орон нутаг маань өөрөө хөгжих боломж бий болно. Ингээд ирэх он жилүүдэд илүү их үр бүтээлтэйгээр хамтран ажиллана гэдэгтэй итгэлтэй байна. Амжилт хүсье” гэв.
Мөн Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзул:”-Бид 6 сар гаруй хугацаанд үйл ажиллагаагаа завсарласны дараа энэ оны 4 сараас эхлэн 2030 он хүртэл дахин үйл ажиллагаагаа явуулахаар хандивлагч оронтойгоо тохирсон байгаа. Бидний үйл ажиллагааны чиглэл ирэх 12 жилийн хугацаанд илүүтэйгээр хүүхэд хамгаалал. Иргэдийн өрхийн амьжиргааг сайжруулах. Тэр дундаа эдийн засгийн болон гамшгийн эрсдлийн ямарваа нэгэн шокийг даван туулах чадамжтай болох. Иргэний нийгмийг чадавхижуулах, иргэдийн бүлгийг бэхжүүлэх тал дээр чиглэгдэх болно. Энэ удаа Сэлэнгэ аймгийн тухайд шинэ сумдад хэрэгжинэ. Хуучин сумдаас Шаамар сум дахин орсон” гэлээ.
Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалай:”Сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл саруул, эрдэм боловсролтой, бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү төсөлд хамруулж өгөх хүсэлтээ тавьсан. Энэхүү хүсэлтийг минь хүлээн авч дэмжсэн аймгийн Засаг дарга, ДЗМОУБ-ын хойд бүсийн захирал та бүхэндээ баярлалаа. Манай сум анх удаа энэ төсөл хөтөлбөрт хамрагдаж эхний ээлжинд зорилтот бүлгийн 50 гэр бүлийн 50 хүүхэд гэрээгээ хийж эхлээд байна. Төслийн үйл ажиллагааг өндөр үр дүнтэй байлгахын тулд манай сум хамтран ажиллахдаа таатай байх болно. Мянга мянган хүүхдүүдийн ар гэрт аз жаргал авч ирэх болтугай”.
ДЗОУБ-ын хойд бүсийн аймгууд хариуцсан захирал В.Цэнджав:”-ДЗМОУБ нь Сэлэнгэ аймагт 2004 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаад 2017 оны 9-р сарын 30-нд Австралийн санхүүжилт албан ёсоор зогсож, Сэлэнгэ аймаг дахь үйл ажиллагаагаа өндөрлөсөн байгаа. Гэвч бид зарим нэг сумдад үнэхээр энэ байгууллага хэрэгцээтэй байгаа гэсэн аймгийн ЗДТГ-ын тавьсан хүсэлтийн дагуу бид суурь судалгаа үнэлгээг хийсэн. Ингээд энэ бүхний үндсэн дээр Шаамар болон Жавхлант, Хүдэр, Ерөө, Орхон, Сант гэсэн нийт зургаан сумдыг хамран энэхүү Австралийн санхүүжилтийг үргэлжлүүлэн Сингапурын санхжүүжилтээр 2030 он хүртэлх 12 жилийн хугацаатай урт хугацааны төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эрхээ аваад өнөөдөр аймгийн Засаг даргатайгаа санамж бичгээ байгуулаад байна.
Өмнөх төслийн үр дүн энэхүү төслийг ахин хэрэгжих болсонд их нөлөөлсөн. “Сэлэнгэ эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл”, “Нисдэг сүргийн гайхамшиг”, “Ойн аж ахуй хамгаалал” зэрэг төслүүд маш амжилттай хэрэгжсэн. Энэ бүхний маань үнэхээр сайн хэрэгжсэн үр дүн бидэнд цааш энэ төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх боломжийг олж авсан. Үүнийг цаашид хэрэгжүүлэхэд дэлхийн зөн дангаараа биш, орон нутгийн удирдлагууд, хамтрагч нарын маань дэмжлэг туслалцаа маш их чухал байгаа. Өмнө нь Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Сүхбаатар гэсэн дөрвөн суманд хэрэгжиж байсан” хэмээн ярилаа.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн удирдлагууд, хэлтэс албадын дарга нар, төсөл хэрэгжих сумд, тосгодын дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирлууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Сингапур улс нь манай улсын хувьд стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш улс хэмээн тодорхойлсон байдаг юм байна.

Ч.Отгонцэцэг