Сэлэнгийн охидын баг улсын аваргаас хүрэл медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 2018 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн охидын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
2018 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгаас охид, хөвгүүдийн шигшээ багууд оролцсон юм. Аймаг бүрээс шалгарсан шилдэг өсвөрийн волейболчид оролцсон энэхүү тэмцээнээс Сэлэнгэ аймгийн охидын шигшээ баг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нутагтаа ирлээ. Мөн уг тэмцээнээс охидын шигшээ багийн ахлагч Спортын бүрэн дунд Сургуулийн 12а ангийн сурагч Д.Анужин шилдэг хаагчаар шалгарчээ. Улсын аваргад оролцсон тамирчдаа дэмжсэн УИХ-ын гишүүн аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад удирдлагууддаа тамирчид болон, дасгалжуулагч багш нараас талархал илэрхийллээ.

Ч.Отгоннцэцэг