Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах баруун бүсийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-02 13:15:58
Ховд/МОНЦАМЭ/Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Ховд хотод амжилттай зохион байгуулагдлаа. Баруун бүсийн жүдогийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч  Ш.Батсүх, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал, Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Р. Даваадалай нар оролцов. Энэ үеэр Ази тивийн Жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Олимпын наадмын хүрэл медальт Р.Даваадалай нарыг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.
Уг тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, "Бор-Арслан" дэвжээ, "Тэсийн-Хүчтэн"дэвжээ, "Улаан-Гуталт" дэвжээ, "Завханы-Шонхор" дэвжээ зэрэг 9 багийн тамирчид  өрсөлдлөө.
Тэмцээнд Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын нийт 300 гаруй өсвөрийн жүдочид 3 насны ангиллаар 41 жинд 170 багц медалийн төлөө өрсөлдлөө. Эрэгтэй багийн дүнгээр: Ховд аймгийн баг түрүүлж, Увс аймаг дэд байр, Завхан аймаг гуравдугаар байранд тус тус шалгарсан. Эмэгтэй байгийн дүнгээр: Ховд аймгийн баг түрүүлж, Говь-Алтай аймаг дэд байр, Завхан аймаг гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.
                                                                                                                                                А.Бямбасүрэн
 

相关新闻