Ховд аймгийн нутгаар салхины хурд 28 м/с хүрч, хүчтэй шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгийн хойд хэсгээр өнөө шөнөдөө салхины хурд баруун өмнөөс 18-20м/с, маргааш өдөр /энэ сарын 31/ ихэнх нутгаар 22-24м/с, Алтайн салбар уулсаар 24-28м/с хүрч хүчтэй шороон шуургатай байна.
Ойрын үед Ховд аймгийн нутгаар хүчтэй шуурга шуурч байгаа бөгөөд энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ховд сумын 18 байшингийн дээвэр, долоон айлын гэр, 10 айлын хашаа унаж, найман машины шил, Соёлын төвийн хоёр цонхны шил хагарсан юм.
А.Бямбасүрэн

Мөн Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, нэг машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, гурван айлын гэр, гурван айлын хашаа унасан, Дарви сумын Булган багийн гурван айлын гэр, дөрвөн айлын байшингийн дээвэр унасан, сургуулийн хичээлийн төв байрны дээвэр, Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт нэг айлын гэр унасан тохиолдлууд гараад байгаа юм.
Иймд хүчтэй шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах тул хол, ойр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюул хохирлоос урьдчилан сэргийлэхийг малчид, нийт иргэд, тээвэрчдэд Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.