“Эмчээ танд баярлалаа” талархлын өдөрлөгөөр урмын сайхан үгс илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар “Олон улсын эмч нарын өдөр”-ийг угтаж эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд хандан талархлын өдөрлөг зохион байгуулав.
Уг өдөрлөг энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулагдаж тус төвөөр үйлчлүүлэгч иргэдээс “Эмчээ танд баярлалаа” сэдвээр талархлын үг сонсож, зурвас аван эрч хүч, урам авсан сайхан арга хэмжээ болжээ.

"Эмч та нар минь Гэгээн бүхний эхлэл болсон өглөөний наран Гэрэл сүүдрийн зааг болсон хугацаагүй цэрэг", "Энэрэх сэтгэлээ түмэндээ зориулсан эрхэм ачтан Энэ ертөнцөд хүмүүнд илгээсэн Авралын од оо", "Та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энхийг хүсье" гэх мэт чин сэтгэлийн үгтэй зурвасууд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн эмч нарт олноор илгээжээ.
Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэх болжээ.

А.Бямбасүрэн