Статистик мэдээлэл, судалгааг цахим хэлбэрт оруулах бэлтгэл ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Статистик мэдээллийг цахим хэлбэрээр өгөх аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг ирэх 4 дүгээр сарын 10 хүртэл авч байна.
Монгол Улсын статистикийн хорооноос статистикийн мэдээг цаасан маягтаар бус цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Ирэх сарын 21-нд аж ахуйн нэгж, байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээг онлайнаар бөглүүлж авах вэб системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаатай холбоотой дээрх саналыг авч, цахимаар статистик мэдээлэл өгөх боломжтой аж ахуйн нэгж, байгууллагуудад веб системийн хаяг, нэвтрэх нэр, нууц үгийг олгож байгаа ажээ.
Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу нийгэм, эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг эрхлэн гаргадаг байна. Тодруулбал, долоо хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас маягтаар цуглуулан авч, боловсруулж, тараадаг ажээ. Статистик мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулснаар цаасан хэлбэрээр буюу маягтаар мэдээ тайланг бөглөж, аймаг, дүүрэг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт биечлэн очиж өгөх шаардлагагүй болж байгаа гэнэ. Мөн мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэдээлэл цуглуулах цаг хугацаа, зардлыг хэмнэж, мэдээлэл цуглуулах үе шатны ажлын ачааллыг бууруулах боломжтой болж байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг