“Таван хан” хамтлаг өсвөрийн хөгжимчдийн улсын уралдааны хошой мөнгөн медальтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Ая эгшгийн зургаан жигүүр-2018” өсвөрийн хөгжимчдийн улсын XI дэх уралдаанд Сэлэнгэ аймгийн морин хуурын “Таван хан” хамтлаг дэд байрт шалгарч, мөнгөн цомын эзэн болжээ.
250 гаруй хөгжимчин хүүхдүүд өрсөлдсөн энэхүү тэмцээнээс АБТА, МУСТА Б.Амарсайхан багштай Сэлэнгэ аймгийн “Таван хан” морин хуурын хамтлагийн хүүхдүүд Чи Булагийн “Түмэн агтны төвөргөөн” хэмээх морин хуурт зориулсан бүтээлээрээ оролцож, хамтлагаараа дэд байрт шалгарч, мөнгөн цомын эзэд болжээ.
Мөн тус хамтлагийн гишүүн Г.Идэрбат гоцлол төрөлд тусгай байрын шагнал хүртсэн байна. Сэлэнгэ аймгийн морин хуурын “Таван хан” хамтлаг нь 2012 оноос хичээллэж эхэлжээ. Тус хамтлагийн хүүхдүүд өнгөрсөн жил Эрдэнэт хотноо болсон “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаанд мөн дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртэж байжээ.

Ч.Отгонцэцэг