Сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-29 14:44:33
Ховд /МОНЦАМЭ/ Глоб интернэшнл, Төв ТББ, "Бүх нийтийн боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөл өнгөрсөн оноос Ховд аймгийн Жаргалант, Алтай сумдад хэрэгжиж байна. Тус төслөөс энэ оны гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд "Харилцан суралцъя" чуулган зохион байгуулж байна.
Уг чуулганд дээрх сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбооны төлөөлөл, сургуулийн захирлууд, "Сурах чадварыг бэхжүүлэх" ТББ, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газрын төлөөлөл оролцож байна. Чуулганаар Алтай, Жаргалант сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбоод өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулж, сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцлаа. Үүнээс гадна сургуулиудад тулгамдаж буй асуудал тэдгээрийг шийдэх боломжийг хэлэлцэж, саналаа нэгтгэн аймгийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо. Өмнө нь "Харилцан суралцъя" баруун бүсийн чуулганыг 2017 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймагт зохион байгуулж байсан бол энэ удаагийн чуулганыг Ховд аймагт зохион байгуулж байна Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтод аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээг хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай, Булган, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-өлгий аймгийн нийт 20 сургуулийн дэргэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулаад байна. 
                                                                                                                  А.Бямбасүрэн
相关新闻