Ховд аймагт он гарсаар 300 гаруй удаа газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-29 13:53:14
Ховд /МОНЦАМЭ/ Энэ он гарснаас хойш баруун бүс нутагт магнитуд нь 3,5-аас дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа, Ховд аймгийн нутаг дэвсгэрт магнитуд нь 3,0-аас дээш хүчтэй газар хөдлөлт 3 удаа, сул хөдлөлтүүд 300 гаруй бүртгэгджээ. Энэ тухай мэдээллийг  “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн үеэр өглөө.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг Ховд аймгийн Ард Аюушийн талбайд өчигдөр зохион байгуулсан юм. Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарладаг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах салбар зөвлөл нь аймгийн ОБГ, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбартай хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс ард иргэдийг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний талаар мэдлэг мэдээллийг хүргэж ажилласан байна. 
                                                                                                                                          А.Бямбасүрэн
 
 
 
 

相关新闻