Х.Баттулга:Хуулийн засаглалыг хөгжүүлэхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн чуулганд оролцож, үг хэллээ.
Тэрээр, “Эдийн засаг хүнд үед би Төрийн тэргүүн, У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн боллоо. Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо танилцуулж байгааг талархан дэмжиж оролцож байна. Хаврын хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулж байхыг зохион байгуулагчдаас хүсч байна. Төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрсэн байна. Намайг Засгийн газарт ажиллаж байгаагаас 49 мянгаар нэмэгдсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын тоо баялаг бүтээгчдийн тоотой тэнцэж байгаа нь эрүүл биш. Ядаж л 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжинэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрийн албыг чадвартай болгож чадвал 90 мянган төрийн албан хаагч байхад л хангалттай. Үүний тулд Засгийн газар зоригтой ажиллах ёстой. Миний сонгуульд сайн ажилласан юм гээд төрийн албанд ажилд аваад байвал төрийн албыг цомхотгож чадахгүй.
Хөдөөд ядуурал 35 хувийг давсан байна. Хөдөөд бизнес бүрэн зогссон байна. Олигархи, бизнес бүлэглэлүүд бизнесийг атгасан байна. Төр, бизнесийг хамт атгасан цөөнхөөс чөлөөлөгдөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг жижиг том гэлтгүй дэмжих хэрэгтэй. Бүх хөрөнгө оруулалтыг энэ хэд хамчихаад өөрсдөд нь таалагдахгүй бол эсэргүүцэж байна. Хуулийн засаглалын хөгжүүлэхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй, аж ахуйн нэгжүүд цэцэглэхгүй. Хуулийнхан, ялангуяа цагдаа нар бизнес эрхлэгчдийг дарамталж байна. Гарын үсгээ дамлаж зардаг дарга нарын үйлдлийг хязгаарлах хэрэгтэй. Аялал жуулчлалын талаар Төрөөс баримтлах бодлого өдийг хүртэл батлагдаагүй байна. Түүх, зан үйл, байгалиар үлэмж тооны жуулчин татахгүй нь ойлгомжтой. Өвөрмонголчууд жилдээ 10 сая жуулчин татаж байна. Надад судалсан зүйл байгаа учраас Н.Цэрэнбат сайдтай жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллая.
Хөдөө аж ахуйн салбар Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад орохоос өмнө эдийн засгийн суурь салбар байсан. 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Испаниудтай хийж байсан нь бэлэн байгаа. Би Хөдөө аж ахйн Б.Батзориг сайдтай өөрийн биеэр очиж уулзсан. Бэлэн байгаа төслийг хэрэгжүүлэхгүйгээр өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гэх юм. Дахиж ингэж “дугуй шинээр зохиоё” гэхгүй ээ. Шинэ нисэх буудлын менежмэнтийг япончуудад өгье.
Нөгөөтэйгүүр, би германчуудаар Майдар хотын судалгааг хийлгэсэн. Мэдээлэлд ойр газрын наймаачид тэндхийн газраас авсан байна. Тэр газрыг ченжүүдийн гараас авах ёстой. За ингээд үг олдож, үхэр холдлоо. Хүчээ нэгтгэе” гэв.