"Дархан Нэхий" компанийн хувьцааны ханш 10.42 хувиар унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 747,209 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "ЛэндМН ББСБ" LEND+14.87 хувиар, "Түшиг Уул" TUS+11.47 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Хорин" HHN-14.29 хувь "Дархан Нэхий" NEH- 10.42 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 21176.07 нэгж болж 0.52 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,6 их наяд 2 тэрбум 925 сая 649 416 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.