Сэлэнгэд уул уурхайн зориулалтаар ашигласны улмаас 35000 га газар эвдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн нөлөөлөлд өртөж эвдэрсэн талбайн хэмжээ нийт 36 мянга гаруй га бүртгэгдсэн байна.
Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсон газрын тооллогыг аймгийн Засаг даргын А/331 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн дүнгээ саяхан танилцууллаа.
Энэхүү тооллогод тус аймгийн Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол, Орхонтуул, Түшиг зэрэг уул уурхайн орд баялагтай сумд хамрагдсан байна. Дээрх тооллогыг хийхдээ тухайн сумын нутагт газар дээр нь очин хэмжиж, эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлон гаргажээ. Ажлын хэсэг зөвхөн хэмжилт хийгээд зогсоогүй эвдэрсэн газрыг талбай тус бүрээр нь зураг авч баримтжуулах, зураглал хийх, мэдээллийн санд оруулах, тооллогын дүн, тайланг аймгийн БОАЖЯаманд хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг хийсэн байна. Энэхүү бүртгэл, тооллогод тус аймгийн нийт долоон сумын 94 нэгж талбар хамрагджээ.
Эдгээр тооллогод хамрагдсан сумдаас Хүдэр сум нэлээд анхаарал татсан байна. Тухайлбал Хүдэр сумын нутаг дэвсгэрт “Хэрс”, “Жимст”, “Цэнгэл”, “Моностой”, “Цагаан зүр”, “Нуурын таг”, Хүдэрийн гол”-ын хөндий дагууд нийт 14 нэгж талбар бүхий 490 га эвдэрсэн талбай тоологдож бүртгэгдсэн байна. Эдгээр эвдэрсэн талбайгаас 445.87 га талбай буюу 90.97 хувь нь аж ахуйн нэгжийн, 44.16 га буюу 9.03 хувь нь хууль бусаар ухалтанд өртсөж эвдэрсэн газар байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг