Хөрс гэсч эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-26 22:32:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал, Орхон, Цагааннуур, Баруунбүрэн сумдын нутгаар энэ сарын сүүлээр, бусад сумдын нутгаар ирэх сарын эхээр хөрс гэсэх төлөвтэй байна.
Тариалангийн талбайн хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөвөөр хөрсний өнгөн үе энэ сарын сүүлээр буюу ирэх сарын эхээр гэсэх төлөвтэй байгаа ажээ. Энэ жилийн тухайд уриншилсан талбайн чийг Баянгол суманд 0-20 см-ийн гүнд хангалтгүй, Орхон, Хушаат, Баруунбүрэн сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай байгаа гэнэ. Харин 0-50 см-ийн гүнд  Баянгол  хангалтгүй, Баруунбүрэн, Хушаат сумд дунд, бусад сумдын нутгаар хангалттай,  0-100 см-т Баянгол, Хушаат сумдын нутгаар  хөрсний  чийг дунд, бусад сумдын нутгаар  хангалттай байгаа аж.
Мөн гуурстай талбайн чийг 0-20 см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар хангалтгүй, Алтанбулаг дунд, бусад сумдын нутгаар чийг хангалттай, 0-50 см-н гүнд Түшиг, Хушаат  хангалтгүй, Баруунбүрэн, Баянгол дунд, бусад сумдын нутгаар хангалттай байгаа аж. Харин 0-100 см-ийн гүнд Баянгол, Түшиг, Хушаат, Баруунбүрэн сумд хангалтгүй, бусад сумдын нутгаар  хөрсний чийг хангалттай  гэсэн үнэлгээтэй байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻