2018 оны төсөвт 1,3 тэрбум төгрөгийн зардал нэмж баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ хуралдаж, 2018 оны төсөвт өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Орон нутгийн төсвийн 2017 оны жилийн эцсийн үлдэгдэл, 2018 оны зардлын хэмнэлт болох 1,3 тэрбум төгрөгийг дараах хөрөнгө оруулалтын зардалд зарцуулахаар баталсан байна.
БОЭТ-д нийлүүлэх эмчилгээ, оношилгооны төхөөрөмжинд 90 сая, Арвайхээр сумын 2 ба 7 дугаар багийн төвийн барилгын ажилд 100 сая, Арвайхээр сумын нийтийн орон сууцнуудын дээврийн засварт 100 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны засварт 8 сая, Авто вокзалын нийтийн бие засах газарт 20 сая төгрөгийг тус тус төлөвлөлөө. Мөн Арвайхээр сумын байгууллагуудын гадна зогсоолыг тохижуулахад 200 сая, Стандарт, хэмжил зүйн хэлтэст тоног төхөөрөмж нийлүүлэхэд 17 сая, Явуулын шуурхай пост байгуулахад 20 сая, улсын чанартай авто замын засвар шинэчлэлд 500 сая төгрөгийг зарцуулна. Түүнчлэн хөтөлбөр, төсөл арга хэмжээнд 253 сая төгрөг зарцуулах аж.
Сумдын Засаг дарга нараас үхсэн малын сэг зэм устгахад болон ИТХ, ЗДТГ-ын авто машины засвар сэлбэгт хөрөнгө мөнгө хэрэгтэй байгааг хэлж байлаа. Малчид гол усаа бараадан нүүдэллэдэг тул Онги голыг саваар сэг зэм их байгааг Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат хэлж, газар гэсээгүй, ухаж булах боломж байхгүй тул техник хэрэгслээр ухах зардлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Аймгийн Засаг дарга Г.Ганболд сэг зэм устгах зардалд 20 сая төгрөг, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Сант сумын ИТХ, ЗДТГ-ын автомашины зардалд 60 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө.

Б.Батчимэг