Өвөрхангай аймаг Хүндэтгэлийн өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-26 21:17:15
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүндэтгэлийн өдрийг бий болгох талаар ИТХ-ын VII хуралдаанаар хэлэлцээд жил бүрийн хоёрдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж байхаар тогтлоо.
Тус өдөр нь аймаг байгуулагдсан түүхэн өдөр бөгөөд “тэрхүү өдрийг тогтоох зорилгоор ШУА-ийн Төв архелогийн хүрээлэн, Үндэсний архивын газруудад хандаж, лавлагаа, тодруулга, тайлбар авахыг хүссэн боловч тодорхой баримт олдоогүй. Тиймээс өөрсдөд байгаа архивын материал дээр түшиглэх нь зүйтэй гэж Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдсэн” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэллээ.
Тухайлбал, 1968 онд хэвлэгдэн гарсан “Өвөрхангай аймгийн түүхэнд холбогдох хэрэглэгдэхүүн” болон 1981, 1991, 2011 онуудад хэвлэгдэн гарсан “Өвөрхангай аймгийн товч түүх” зэрэг номнуудад “БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар тогтоолоор 1931 оны 2 сарын 18-ны өдөр Цэцэрлэг мандал уулын аймгийн татан буулгаж, Өвөрхангай аймгийг байгуулав” хэмээжээ. Мөн Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очирын бичиж эмхэтгэсэн “Монгол Улсын аймаг, хошуу, сумын лавлах” номонд адил дурдсан байна.
 
Б.Батчимэг
相关新闻