Шар усны үеэрээс сэргийлж, үерийн даланг цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-26 16:42:54
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын дэд бүтэц байгууламж хариуцсан орлогч дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, Баатархайрхан Бичигт багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үерийн далан суваг, ус зайлуулах шугамын ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтаар үерийн далан суваг хог хаягдлаар бохирлогдсон, ус зайлуулах хоолойг хогоор дүүргэсэн , үнс шороо асгаж даланг хааж боосон зэрэг зөрчлүүд илэрчээ.
Далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 
Жаргалант сумын засаг даргын тамгын газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хийхээр шийдвэрлэв.
МХЕГ-ын цахим шуурхай зөвлөлгөөнөөр аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад "Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж хот төв суурин газар, аймгийн төвүүдийн үерийн далан суваг, ус зайлуулах шугамын үзлэгийг хийж, бүрэн цэвэрлүүлж аюулгүй байдлыг хангуулах" талаар үүрэг өгсний дагуу дээрх арга хэмжээг авчээ.

А.Бямбасүрэн
相关新闻