Өвөл усанд осолдсон хүүгийн цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-26 13:32:14
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сумын  нутагт Булган голд өнгөрсөн нэгдүгээр сард осолдсон долоон настай хүүхдийн цогцсыг уснаас гаргаж  тус сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Тус сумын нутаг Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/  энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Булган голын усанд осолдсон долоон настай Б-н аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 18-ны өдөр зогсоосон юм. Гэтэл энэ сарын 25-ны өдөр Булган голын усны мандал дээр гарч ирсэн тул цогцсыг уснаас гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр  унтраах, аврах 38  дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17 км зам туулан 17:00 цагт очиж 10 минут ажиллаж цогцсыг гаргаж авчээ. Хүүгийн цогцос усан дотор  торонд орооцолдсон боловч бүрэн бүтэн байсан байна.
                                                                                                                                           А.Бямбасүрэн
相关新闻