Эко шахмал түлшний үйлдвэрийг дэмжихээ УИХ-ын гишүүн илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ Эко шахмал түлшний үйлдвэртэй танилцаж, ажиллах хүн хүч орон тоо, түүхий эдийн нөөц боломжтой танилцаж үйл ажиллагааг нь хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэрбээр өнгөрсөн өвөл Ховд аймгийн ИТХ, ЗДТГ хамтран "Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь" олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг хийсэн билээ. Тус хэлэлцүүлэгт оролцогчид утаагүй зуухыг туршиж үзэх, шахмал түлшний үйлдвэрийг бодлогоор дэмжих (сум хөгжүүлэх сан, бусад хөнгөлөлттэй зээлд хамруулах), Ипотекийн зээлд иргэдийг хамруулах, эрчим хүчний үнийн зохицуулалт хийх зэрэг олон саналууд гаргасныг ажил хэрэг болгон, хамтарч ажиллахаар болсон билээ.
Харин утаагүй зуухны нэр хүнд унасан шалтгаан бол ердөө л түүнд зориулсан шахмал түлшээр хангаж чадаагүй явдалтай холбоотой ажээ. Ховд аймаг дахь Эко шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэхэд байгальд ээлтэй амархан асдаг, утаа бага ялгаруулж, дулаанаа сайн барьдаг, хог хаягдалгүй зэрэг олон давуу талтай. Үйлдвэрийн хүчин чадал цагт 8-10 тонн, жилдээ 30000 тонн "Эко нүүрс" үйлдвэрлэх боломжтой. Ховд аймгийн төв Жаргалант суманд 5300 айл өрх гал түлж амьдардаг. Дээрх айлууд жилдээ 21200 тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Эдгээр айл өрхийг дээрх эко нүүрс, шахмал түлшээр хангаж чадвал Ховд хотын агаарын бохирдол 45 хувиар буурах, шинээр 80 хүнийг ажлын байраар хангах боломж байна.

А.Бямбасүрэн