Газар хөдлөлийн гамшгаас сэргийлэх дадал эзэмшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-23 17:15:02
Ховд/МОНЦАМЭ/ Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын Цаст Алтай цогцолбор сургууль дээр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, багш сурагчдад гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох зорилгоор зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгууллаа. 
Энэ удаагийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах сургуулилтад Цаст Алтай цогцолбор сургуулийн 470 гаруй багш, сурагчид хамрагдаж газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдлэг мэдээлэлтэй болж дадлага эзэмшлээ. 
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийг улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгон тодорхой ажил зохион байгуулж ирснйи дагуу дээрх дадлагыг хийжээ.
 
А.Бямбасүрэн

相关新闻