Эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-23 13:59:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарч өвлийн улиралд хуримтлагдсан цас хайлан уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсах, мөн гол мөрөн нуурын цас, мөс эрчимтэй хайлж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ОБГ-аас шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Цас хайлан уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсах, мөн гол мөрөн нуурын цас, мөс эрчимтэй хайлж айл өрх, албан байгууллага усанд автах, иргэд мөсөн дээгүүр тээвэрлэлт хийж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа ажээ. Иймээс аймгийн ОБГ-аас дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.
-Цас ихтэй уулын ам, бэл, гол, мөрөн, нуурын дагууд суурьшиж байгаа айл өрх аж ахуйн нэгж байгууллагууд хашаа болон ойр орчмын цасыг зайлуулах, далан, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөн шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын эрэг дагуу харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
-Иргэд тээврийн хэрэгслийн жолооч нар цаг хугацааг хэмнэх, зам товчлох зорилгоор гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻