Төмрийн хүдэр ачсан хүнд даацын машинууд зам эвдэж, сүйтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-21 14:13:11
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад ороод тун удаагүй байгаа юм. Гэвч энэ замаар Увс аймгийн Наранбулагийн төмөрийн хүдэр ачсан хүнд даацын машинууд тээвэр хийж зам эвдэж сүйтгэж байна.
Цаашид энэ тээвэр үргэлжлэх юм бол Хөшөөтийн нүүрсний зам шиг болж авто зам энхэл донхол үүсч аваар осол гарах магдадлалтай байгаа ажээ. Иймд Ховд аймгийн ИТХ,  Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар,  авто замын АЗЗА компани бусад холбогдох мэргэжилтнүүд хурдан арга хэмжээ аваасай гэж иргэд, зорчигчид  хүсэж байна.
Энэ замаар Ховд аймгийн  баруун сумд, мөн БНХАУ-ын  Шинжаан Уйгар хил Такейшкен боомтруу олон хүмүүс зорчиж байгаа бидний цаг завыг хэмнэсэн эдийн засгийн өндөр ач холбогдолтой зам юм. Гэтэл энэ зам одоо энхэл донхол овгор хотгор зарим газраа хагарч цуурсан донсолгоотой болсон тухай зорчигчид, болон тээврийн хэрэгсэл эзэмшигчид гомдоллож байна.
 
А.Бямбасүрэн
相关新闻