“Булган мээж” компани хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ”Булган-Мээж” ОНӨХХК-ий 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 543,7 сая төгрөгөөр баталлаа.
Инженерийн шугам сүлжээг өргөтгөх, техникийн болон хүний нөөцийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэн, компаниас иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж чанар хүртээмжийг сайжруулахыг “Булган Мээж” ОНӨХХК-ий ТУЗ, захирал нарт даалгасан юм.
Тус компани энэ жил дулаан ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс цэвэр усны төв шугмын даралт тохижуулах хаалт тавих, уурын зуухны тогоо, яндан солих, аваарын цахилгаан үүсгүүртэй болох, “Ухаалаг худаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
“Булган мээж” ОНӨХХК-ий захирал Д.Очирбат:
-Эко орчин бий болгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж байна. Орчны бохирлыг бууруудах шинэ технологи нэвтрүүлж, ус, дулаан түгээх, бохир ус зайлуулах үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Аймагт дулааны цахилгаан станц ашиглалтад орох учраас тус компаний үйл ажиллагааны хэтийн чиглэлийг тодорхойлсон мастер төлөвлөгөөний ажлын хэсэг байгуулсан. Инженер, хүний нөөцийн бодлогын баримт бичиг гаргана гэж ярилаа.

М.Батжаргал