Хөл хориотой сард гэрээр ном уншигчид нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-21 12:51:52
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сангаар үйлчлүүлэгчдээс гэрээр ном уншигчид сүүлийн сарын хугацаанд 10 хувиар нэмэгдсэн байна. Тус номын сангаар жилд дунджаар 3500 байнгын уншигч, 13 мянган иргэн үйлчлүүлдэг юм.
Булган суманд малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ ном авч уншуулах сонирхол ихэссэнээс гэрээр ном уншигчдын тоо нэмэгдсэн гэж номын сангийнхан ярьж байна.
-Сургуулийн сурагчдаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн номын санд суух захиалга их ирэх боллоо. Хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас сурагчдыг цөөн тоогоор уншлагын танхимд суулгаж үйлчилж байгаа гэж аймгийн төв номын сангийн номын санч Б.Цэндмаа ярилаа.
Аймгийн төв номын сангийнхан сүүлийн сарын хугацаанд номын фондын 34,5 мянган номын цахим санг цаасан катлогитой болгох ажлыг эхлүүлж, тал хувийг гүйцэтгээд байна.
М.Батжаргал

相关新闻