Арвайхээр суманд хоёр багийг шинээр нэмж байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын 62 дугаар тогтоолоор хоёр багийг шинээр нэмээд байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн анхан шатанд хүргэдэг нэгж бол баг бөгөөд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор хүн ам ихтэй багуудыг хувааж байгаа юм.
Тиймээс Арвайхээрийн 5 дугаар багийг хувааж, Онгийн 13 дугаар баг, Бурхийн 9 дүгээр багийг хувааж Зүлэгтийн 12 дугаар багийг шинээр байгууллаа.
2017 оны эцсээр 9 дүгээр багт 1058 өрхийн 3662 хүн ам тоологдсон бөгөөд шинэ багийг 1000 гаруй хүнээр тасалсан бол 1514 өрхийн 5180 хүн амтай 5 дугаар багаас 2500 хүнийг шинэ багт хуваарилаад байна. Баг нь Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэх орон тоотой ажиллах ба хорио цээрийн дэглэмээс шалтгаалан багийн ИНХ-ын тов хойшлогдоод байгаа аж.

Б.Батчимэг