Хөдөө орон нутагт үйлдвэрлэл бий болгох хэрэгтэйг иргэд Ерөнхийлөгчид дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-20 21:27:34

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж иргэдийнхээ дуу хоолойг сонсож зарим асуултанд хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол улсын өнцөг булан бүрт суугаа иргэдтэйгээ уулзаж тэдний санал хүсэлтийг сонсч, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
Мөн Завхан аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож байгаа бараг сүүлчийн аймаг. Энэ бол их дэвшил юм. Мөн хөдөө орон нутагт ажилгүйдэл, намчирхал их байна. Түүнчлэн сургуулийн багш нарын чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр нэгдүгээр ангийн багш 40 хүүхэдтэй ажиллаж байна. Анги дүүргэлтийг 25 болгох хэрэгтэй, тэгэхгүй бол хүүхдүүд сурч чадахгүй. Багш нар тэр бүр анхаарал хандуулж чадахгүй байна. Залуу багш нарт туршлага дутагдаж байна. Мөн сургууль цэцэрлэгийн тоог нэмэх хэрэгтэй гэв. Түүнчлэн төрийн байгууллагууд, ялангуяа сургууль цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай байна гэж байлаа. Улиастай сумын Жинст багийн иргэн Н.Должинсүрэн, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч хөдөө орон нутгийн ажил амьдралтай танилцаж буй танд талархал илэрхийлье. Өнөөдөр интернэтийн хэрэглээг хязгаарлахгүй бол хүүхэд залуучуудын ирээдүйд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Сургууль дээр утас хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг гаргамаар байна. Тэгэхгүй бол хүүхдүүдийн нүдний хараа муудлаа. Гэр бүлд нийгэмд хүйтэн харилцаа бий болоод байна. Мөн хүүхэд хүчирхийлсэн хэргүүд их гарч байгаад сэтгэл эмзэглэж байна. Энэ талын хэрэг хийсэн хүнд хатуу шийтгэл өгдөг байх хэрэгтэй” гэлээ. Өнөөдөр Монгол Улсад олон хэрэгцээгүй дээд сургууль байна. Тоог нь цөөлөх хэрэгтэй. Ажиллах хүчин байхгүй бүгд дээд боловсролтой болж байна. Тэгэхээр нарийн мэргэжлээр тухайлбал гагнуурчин, мужаан, гэхчлэн аж ахуй, үйлдвэрлэлийн талын нарийн мэргэжилтэй хүмүүсээ дэмжих, энэ талын МСҮТ, Политехникийн коллежийн тоог нэмэх хэрэгтэй гэсэн саналыг Ерөнхийлөгчид дуулгалаа.
Хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг сайжруулах, тоог нэмэх дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох олон талын саналыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжмээр байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарын ур чадварыг нэмэхгүй бол хөдөөнөөс хотруу эмнэлэгт үзүүлэх цуваа тасрахгүй. Улаанбаатарт байгаа аймаг сумдын нутгийн зөвлөлүүд сум орон нутгийн хөгжил дэвшилд тус хүргэхээс илүүтэй, найр наадам л зохион байгуулж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй Хөдөө орон нутгийн хөгжил маш муу байна.

Алслагдсан сумдаас нь эхлэн бодлогоор хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Төрөөс үзүүлж буй тэтгэмж тэтгэлгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэтгэврийн асуудлыг бодит болгомоор байна. Тэтгэврийн насыг нэмэх асуудалд иргэд бухимдангуй байгаагаа илэрхийллээ. Энэ мэтээр нийт 30 орчим иргэн санал хүсэлтээ Ерөнхийлөгчид дуулгалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар Ажлын хэсэг байгуулж, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулж, эрчимтэй ажиллаж байгаа гэж Төрийн тэргүүн иргэдэд дуулгалаа. Мөн “21 аймагт хийж буй бидний уулзалтын эхний үр дүнгүүд гарч байгаа. УИХ, Засгийн газар зарим асуудлаа эргэж харж байгаа. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Та бүхний илэрхийлж буй асуудлууд хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжин та бүхний сонгосон хүмүүст хүрч байгаа. Бид ирэх дөрөвдүгээр сарын 5-нд буюу УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргээч ээ, гэсэн саналыг УИХ-д өргөн барина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байна. Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжийг судалж, УИХ-д санал оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа” гэв. Шударга ёсыг тогтоох, авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх Ерөнхийлөгчийн бодлогыг тууштай дэмжиж байгаагаа уулзалтад оролцож, асуулт асууж саналаа хэлсэн иргэд дуу нэгтэй илэрхийлж байлаа.

Б.Мягмарсүрэн


相关新闻