Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэг сая+нэг 1000” аянд сарын цалингаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-20 15:54:41
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж Ховд аймгийн иргэн Х.Хишигжаргалын эхлүүлсэн “Нэг сая+нэг 1000” аянд нэгдэж, нэг сарынхаа цалинг хандивлахаа илэрхийллээ.
Тус аймгийн Жаргалант сумын "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг шинэ байртай болсонтой холбогдуулан тус цэцэрлэгийн эцэг эхчүүдийг төлөөлж “Нэг сая+нэг 1000” аяныг Ховд Дулааны станцын ажилтан залуу Х.Хишигжаргал эхлүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэр тус аймгийн Ховд Дулааны станцын ажилтан залуу Х.Хишигжаргал, залуучуудын ажлын байр болон цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Учир нь нийгэмд ажлын байр хомс, өрхийн орлого бага байгаагаас шалтгаалаад гадаад |БНСУ|-д очиж ажиллах хүсэлтэй залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон зуун залуусын дуу хоолойг Засгийн газрын тэргүүнд хүргээд ирээдүйн бяцхан үрсийнхээ төлөө уг аянд идэвхтэй хамрагдахыг бүх аавуудад уриалсан юм.
Х.Хишигжаргал Ховд дулааны станцдаа Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны сонгуульт ажил хариуцдаг, тэр өөрөө цалингийн зээлтэй ч, нэмж 1 сая төгрөгийн зээл авч “Нэг сая+нэг 1000” гэсэн аян өрнүүлж байгааг олон эцэг, эхчүүд, Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэмжиж хүүхдийн төлөө “За” гэж байгаа нь түүнийг уг аянаа үргэлжлүүлэхэд урам нэмлээ.
 
                                                                                                                                         А.Бямбасүрэн

相关新闻