Халдварт бус өвчлөлийн тохиолдол 36,2 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-20 11:02:23
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаториор үзүүлсэн иргэдийн 65.6 хувийг сумын, 12.8 хувийг харьяаллын бүсийн Увс,Баян-Өлгий  аймгуудын иргэд эзэлж байна.
Энэ оны эхний 2 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн тохиолдол 39631 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14332 тохиолдол буюу 36.2 хувиар нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлөөс хавдрын болон зам тээврийн ослын нас баралт 186 буюу 43.7 хувийг эзэлж байна.  
Энэ оны эхний 2 сард аймгийн хэмжээнд 516 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 703 тохиолдол буюу 2.4 дахин буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
А.Бямбасүрэн
相关新闻