Ноос, ноолуурын болон цементийн үйлдвэртэй болох хэрэгтэй байгаагаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй Хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн О.Батнасан, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон зарим яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцов.
Уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, бусад салбарын сайд нарын зүгээс салбарынхаа бодлого чиглэл, орон нутагт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр 26 иргэн санал хэлсэн ба 20 орчим иргэн бичгээр санал хүсэлтээ уламжилсан юм.
Уулзалт дээр иргэн Б.Гомбодорж, Ховд аймаг баруун бүсийн төв гэдэг утгаараа Ноос ноолуурын үйлдвэр барих, цементийн үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Юмны үнэ тэр дундаа эмний үнэ хэд дахин нэмэгдэж ирж байна. Зөвхөн 500 төгрөг байсан хүүхдийн хөхөлт 1500 болсон. Түүнчлэн баруун хил Такещкан боомтоор баруун таван аймгийнхан зорчдог хятадын тал хүнд сурталтай, татвар маш өндөр авдаг. Эдгээр санал хүсэлтийн анхаарч тодорхой шийдвэр гаргаж өгөөчээ гэв.
Алагтолгой багийн иргэн Д.Ганболд, төрийн албан хаагчдыг хоморголон халж байна, цагдаагийн нарын сахилга хариуцлага сул, цагдаа цагдаагаа хөнөөсөн хэрэг гарсан гээд жирийн иргэний хэргийг үл тоодог, өндөр албан тушаалтанд үйлчилдэг хүнд суртлыг арилгахыг хүслээ. Дулааны II станцын ажилтан н.Хишигжаргал: залуучуудын ажлын байр болон цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Учир нь нийгэмд ажлын байр хомс, өрхийн орлого бага байгаагаас шалтгаалаад гадаад /БНСУ/-д очиж ажиллах хүсэлтэй залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Мал аж ахуй малчидтай холбоотой гоц халдварт өвчин гарах үед мал хувийн өмч учраас тэдэнтэй мал аж ахуйн улсын байцаагч хариуцлага тооцож болдоггүй, төлбөр түрээс төлүүлэх эрхгүй үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэйг хэлж байгаа. Энэ талаар Улсын аварга малчин Ч.Арслан мал өслөө гэж байгаа ч бэлчээр нөхөн сэргээгдэшгүй болтлоо сүйдэж байна. Сайхан байгаль дээр чанартай хэдэн малтай байх хэрэгтэй, үзэмчин хонь илүү нугаламтай сүргийн бүтцийг сайжруулахад ашиглах талаар төсөл бичээд хэн ч дэмжсэнгүй гэж байлаа. Харин Монгол Улсын гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал аймгийн ХАА-н асуудлыг аймгийн орлогч дарга шууд гардан хариуцдаг байх, аймагт хоёр орлогч дарга байх хэрэггүй, сумдад байгаа ХАА-н тасгийн орон тоог нэмэх шаардлагатай, малын хөлийн татварыг авахдаа бэлчээр, ус ашигласны татвар гэж авах нь зүйтэй,малчдыг хоршоолох хэрэгтэй, талын ганц тарж бутарснаар мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжихгүй гэдэг санал хэлэв.
Цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой Үенч сум иргэн н.Цэрэндорж манай аймгийн баруун 3 сум хятад улсаас цахилгаан эрчим хүч хараат байна, дотоодын эрчим хүчээр хэзээ хангах вэ гэсэн бол иргэн н.Эрдэнэбаатар Эрдэнэбүрэнгийн УЦС барина гэж байна, байгальд ээлтэй, иргэдэд хямд үнээр цахилгаанаар хангах хэмжээнд өндөр чанартай барих хэрэгтэй Дөргөний УЦС барьсан хэдий ч одоогоор хараат хэвээр байна. Ийм байх юм бол УЦС барьж яах юм гэж байлаа.
Ховд Дулааны станцын дарга Д.Энхсайхан, Одоо аймгийн төв 3000 айл орон сууцтай, цаашдаа орон сууцны тоо нэмэгдэх учир дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гээд утаа үйлдвэрлэж байгаа жижиг оврын уурын зуухтай төсөвт байгууллагуудыг дулааны станцтай холбох шугамын асуудал шийдэхэд туслахыг хүслээ.
Боловсролын салбарын ахмад багш С.Цэвэлмаа, Монгол хэл уран зохиолын хичээл заах чадвар сайн байхгүй бол эх оронч үзэл яаж төлөвших вэ, энэ хичээлийн хөтөлбөрийг сайжруулж хүүхдүүдэд уран зохиолын хичээл түлхүү орох хэрэгтэй гэсэн бол багш Д.Уранбилэг Ховд хотын Цаст алтай цогцолбор сургууль 1929 онд баригдсан, Ари гэгээний байгуулсан тоосгон байранд нэг хэсэг, нөгөө нь 1950 онд баригдсан МХГ-аас улсын байцагчийн ашиглахыг хорглосон байранд сургалт хүмүүжлийн ажил явуулж байна, шинэ хичээлийн байр барих шаардлагатайг Боловсролын сайдад дуулгав.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ:,“Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн засвар шинэчлэлийн ажилд 68.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ба Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн их засварын ажлыг шийдвэрлэж ажиллана” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулсан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт баруун бүсийн зөвлөлгөөнийг Ховд аймагт зохион байгуулсан. Уг зөвлөлгөөний хүрээнд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх 43 саналыг багш нар гаргасан байдаг. Үүнээс 23 саналыг нь 2018 онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэбүрэн, Буянт сумын сургууль, Музейн их засвар зэргийг шийдвэрлэхээр 10-40 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг манай аймагт хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар, аймаг орон нутгийн удирдлагын зүгээс иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлаж ажиллана гэж хэллээ.

А.Бямбасүрэн