Тусгай зөвшөөрлийн хураамжийг тэгшитгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хураамжийг тэгшитгэсэн шийдвэр гаргалаа.
- Согтууруулах ундаагаар үйлчилдэг худалдан борлуулдаг цэгийн тусгай зөвшөөрлийг өмнө нь сум бүр хүн ам, үйлчилгээний тоог харгалзан хураамжийг авдаг байсан. Шинэчилсэн хураамжаар аймгийн төв болон бусад сум гэсэн ангиллаар хураамжийг тэгш болгосон. Мөн архины тусгай зөвшөөрөл авсан бол пиво буюу спиртийн агууламж багатай согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл авахгүй үйлчилж болохоор шийдвэрлэсэн гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа.
Булган суманд спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа буюу архи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 600,0, спиртийн агууламж багатай согтууруулах ундаа буюу пиво, вино худалдах зөвшөөрөлийн хураамж 200,0 мянган төгрөг бол бусад суманд талыг нь төлөхөөр журамлажээ. Харин архи, пиво, виногоор үйлчлэх бар, ресторон тусгай зөвшөөрөл авахад Булган суманд 300-400,0, бусад суманд 200-300,0 мянган төгрөг төлөх юм.
Аймгийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 115 үйлчилгээний цэгийн эрхийг хоёр жилийн хугацаагаар сунгасан байна.

М.Батжаргал