Энэтхэг бүжгийн уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн уралдааныг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион явуулж 140 гаруй өсвөрийн бүжигчин өрсөлдлөө. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явагддаг уг наадам 1-5 анги, 6-9 анги, 10-12 анги гэсэн ангиллаар гоцлол болон хамтлаг бүжиг төрлөөр явуулжээ.
Энэ удаагийн энэтхэг бүжгийн уралдаан нь Ховд аймагт Хүүхдийн Ордон байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан юм. Уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3-р сургуулиуд болон Цаст-Алтай цогцолбор сургууль, Дуут, Буянт, Дарви, Ховд, Мөнххайрхан,Манхан, Алтай сумдаас өсвөрийн бүжигчид оролцсон нь өмнөх жилүүдээс өрсөлдөөнтэй болов. Гоцлол бүжгийн 1-5 ангийн ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын 1дүгээр сургуулийн сурагч Н.Нандинчимэг, дэд байрыг Манхан сумын ЕБСургуулийн сурагч Т.Цэцэгжаргал, гуравдугаар байрыг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн сурагч Н.Нарантуяа, тусгай байрыг Дарви сумын сурагч У.Хишигбаяр нар эзэллээ.
6-9 ангийн сурагчдын ангилалд Тэргүүн байрыг Дуут сумын сргуулийн сурагч Г.Маргадмаа, дэд байрыг Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч М.Уранхишиг, гуравдугаар байрыг Ховд сумын сурагч В.Мадена, тусгай байрыг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн сурагч Н.Сувданчимэг нар эзлэв. Энэтхэг гоцлол бүжгийн 10-12 ангийн сурагчдын ангилал маш өрсөлдөөнтэй болж тэргүүн байрыг Буянт сумын сурагч Х.Кынбат, дэд байрыг Буянт сумын сурагч А.Ахмарал нар эзэлж Алт мөнгөн медалийн эзэд болов.
Энэтхэг бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн бүжигчид Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

А.Бямбасүрэн