Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр аймгийнхаа нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулаад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын болон Мөст-Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, БОЭТ-ийн оношилгооны корпусын барилгын ажлын санхүүжилтыг шийдэх, Ховд дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ТОСК-ийн санхүүжилтээр 72 айлын орон сууц барих, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх, тийзний үнийг 20-30 хувь хямдруулах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдэж өгөх хүсэлт тавилаа.


Дээрх уулзалтын үеэр Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэн, төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллаж, сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг даалгав.
Уулзалтын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Мөн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Харин үдээс хойш Ховд Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн цагаар 15-18 цаг хүртэл иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.

Харин үдээс хойш Ховд Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн цагаар 15-18 цаг хүртэл иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.
Маргааш Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаад, тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин, аймгийн аварга Л.Отгонбаярынд очих юм. Үүний дараа Эрдэнэбүрэнгийн УЦС барих Шижигтийн хавцалд очиж бэлтгэл ажилтай танилцаад Баян-Өлгий аймгийг зорих ажээ.
Ерөнхий сайдын ажлын хэсэг УИХ-ын гишүүн О.Батнасан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нарын бүрэлдхүүнтэй явж байна.
Ерөнхий сайдын ажлын хэсэг УИХ-ын гишүүн О.Батнасан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нарын бүрэлдхүүнтэй явж байна.
А.Бямбасүрэн