Зөрчлийг арилгахад хууль, хяналтын байгууллагуудтай хамтрана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-18 23:55:41
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гүний худаг зөвшөөрөлгүй өрөмдөх, мөн хууль бус ашигт малтмал олборлох, голын гольдрол өөрчлөх зэрэг зөрчлүүд нэлээд гарч байгаа ажээ.
Тус аймгийн хэмжээнд гүний худаг зөвшөөрөлгүй өрөмдөх, мөн хууль бус ашигт малтмал олборлох, голын гольдрол өөрчлөх зэрэг зөрчлүүд нэлээд гарч байгаа нь анхаарал татаж буй асуудлын нэг болоод байгаа юм. Иймээс аймгийн БОАЖГ-аас энэхүү зөрчилийг арилгахын тулд хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авч байна. Тухайлбал хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход сум орон нутгийн иргэд нийгмийн үүргээ гүйцэтгэж хамтран ажиллахыг шаардаж байгаа ажээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻