Сэлэнгэ аймгийн агаарын бохирдлын түвшин жилээс жилд нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-18 23:48:24
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ аймгийн агаарын бохирдлын түвшин жилээс жилд нэмэгдэж байгаа нь 2017 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоос харагдаж байгаа гэнэ. 
Агаар бохирдуулагч гол элемент нь аймгийн хэмжээнд хөдөлгөөнт эх үүсвэр, тооцонцор байгаа аж. Мөн уур амьсгалын үзүүлэлтээс харахад салхины дундаж, их хурд ихсэж байгаатай холбоо гэнэ. Учир нь Сэлэнгэ аймгийн газар нутгийн ихэнх нь газар тариалангийн сул шороотой талбай эзэлж байгаатай холбоотой аж. Мөн хүмүүсийн автомашины хэрэглээ огцом нэмэгдэж буй байдал ч нөлөөлж байгаа юм. 2017 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 19524 галлагаатай өрх, төвлөрсөн халаалтад холбогдоогүй 10 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 254 аж ахуйн нэгж, 11-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 116 аж ахуй нэгж, 101 кВт-с дээш хүчин чадалтай Дулааны станц 3, тээврийн хэрэгсэл 16356 бүртгэгджээ. 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар нийт 124379м³ мод, 463610 тн нүүрс, 9000 м³ үртэс, 2878 тн аргал хөрзөн хэрэглэсэн байна. Нийт галлагаатай өрхийн 4708 өрх ердийн галлагаатай, 216 өрх сайжруулсан зуухтай, 14288 өрх ханан пийшин, 312 өрх усан халаалтын зуух ашиглаж байгаа аж. 
Ч.Отгонцэцэг
相关新闻