Цэцэрлэгийн орон тоог нэмэгдүүлэх саналыг холбогдох газарт уламжлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-18 11:01:48
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хоёр дахь удаагийн хурал аймгийн  ЗДТГ-ын хурлын өрөөнд боллоо. Энэ удаагийн хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон дотоод аудитын хорооны бүрэлдэхүүн нийт 7 хүн оролцож, Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр дунд сургууль, 4, 7, 12 дугаар цэцэрлэгийн дотоод аудитын хяналт шалгалтын дүнг хэлэлцэв.
Шалгалтын дүнгийн хурлаар хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг арилгах талаар тодорхой шийдвэр гаргав. Мөн цэцэрлэгийн хүний нөөц, бүтцийг хуулийн дагуу судалж, цаашид цэцэрлэгийн нягтлан бодогч ажлын орон тоог нэмэгдүүлэх саналыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо нь дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, түүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд явуулсан дотоод аудитын тайланг хэлэлцэн шийдвэрлэх, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.
А.Бямбасүрэн

相关新闻