Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний хүндэтгэлийн жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-18 10:55:48
Ховд/МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Цэргийн гавъяаны улаан тугийн одонт ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал зохион байгуулж, Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Цэргийн штабын дарга А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч М.Болдбаатар болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнууд, алба хаагчид, батлан хамгаалах салбарын ахмадууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмадууд төрийн дээд одон, медаль гардуулан өгч баяр хүргэв. Тодруулбал: “Цэргийн хүндэт медаль”-аар 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 2, “Эх орны төлөө-II” хүндэт тэмдэгээр 9, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдэгээр 7, “Барилгын салбарын тэргүүний ажилтан”-аар 1, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 3, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 3, “Ховд хотын хүндэт тэмдэг”-ээр 6 хүн тус тус шагнагдав.
                                                                                                                                            А.Бямбасүрэн
相关新闻