"Хөшөөт хөгжил" сан эмнэлгүүдэд 100 гаруй ор шинээр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар болон Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт 15 хөтөлбөрийг шинээр, 2 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, түүнд нийт орон нутгаас 1.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна.
Хөшөөт хөгжил сангийн өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөр тусгагдаж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын Эрүүл мэндийн төвийг стандартын шаардлага хангасан ороор хангах зорилтын хүрээнд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, БОЭТ-ийн тасгуудад 105 ширхэг ор хүлээлгэн өгөв. Энэхүү олгож байгаа 105 ширхэг ор нь Хөшөөт хөгжил сангийн өнгөрсөн оны төсөвт тусгагдаж батлагдаад энэ онд ирж байгаа аж. Тус эмнэлэгийн зарим тусгуудад дээр үеийн оросын төмөр пүржинтэй орнууд хэрэглэж,тэдгээр нь хуучирч элэгдэлд орсон байсан юм.
Энэ нь эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй ард иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмчлүүлэгсэд ая тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх боломжийг сайжруулах ач холбогдолтой болж байна гэж салбарынхан онцлов.
Ховд аймагт Эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах”, ”Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ”, "Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин” зэрэг гурван томоохон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, түүнд 485 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийг бүрэн камержуулах, нярайн шарлалтыг эмчлэх аппарат олгох, мэс заслын тасагт хүүхдийн мэс заслын багаж олгох, Амаржих газрын халаалт, бохирын засвар үйлчилгээг засварлах, эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг урамшуулах зэрэг тулгамдсан асуудлыг хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн байна.

А.Бямбасүрэн