Д.Мөнхтөмөр: Сарьсан багваахай цөөрснөөс шавж устгагч химийн бодисын хэрэглээ ихэсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Сүүлийн үед сарьсан багваахайн үүр устгах, түүнийг хайж олох, өндөр үнээр худалдан авч байгаа тухай мэдээлэл тархсан билээ. Энэ амьтны талаар Ховд аймгийн Зооноз Өвчин Судлалын Төвийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан зөвлөх, ЗӨС-ын профессор, Биологийн Ухааны магистр, докторант Д.Мөнхтөмөрөөс тодруулаа.
-Сүүлийн үед сарьсан багваахайн талаар элдэв яриа гарах боллоо. Та энэ тухай амьтан судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Сарьсан багваахайн талаар буруу ташаа ойлголтын улмаас иргэд цаг зав, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх хэрэгтэй. Одоогоор ичээлсэн байгаа амьтдын талаарх багагүй мөнгөтэй холбоотой зар гарч байгааг хавраас өмнө залруулахгүй бол ичээнээс гарангуут нь л төөрөгдөлд орсон хүмүүст сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа учраас бодит мэдээлэлийг цааш нь хүмүүст хүргэх хэрэгтэй.
Өнгөрсөн оны сүүлээс эхлэн иргэдийн дунд лам, бөө, оточ нэртэй хүмүүс арга ядсан иргэдийн зовлонгоор тоглож байгаа мөн урд хөрштэй холбоотой ч байж болох шалтгаануудаар сарьсан багваахайн эд эрхтэн өвчинд тустай, далавч нь аз дууддаг гэх зэрэг шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй харанхуй мухар сүсэгт итгэсэн хүмүүс уг амьтныг эрж хайх явдал нэлээд ихэслээ.
Сарьсан багваахайн үүр ичээ байгаа газрыг нь зааж өгсөн хүнд мөнгө амлаж буй нь энэ амьтдыг бүлээр нь нэгмөсөн устгах аюултай. Учир нь сарьсан багваахай үүр барьдаггүй амьтан билээ.
-Түүнийг ичээндээ байх үед нь оролдвол ямар хор уршиг гарах вэ?
-Харин байгалийн бэлэн байрших боломжтой газрууд болон хүний бий болгосон байгууламжийг үүр буюу орогнох газраа болгон ашигладаг. Үүрэнд нь ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэх нь дулаан орон луу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлдэнэ. Өвөл ичээлж байхад нь сэрээх юмуу байршлыг нь багахан өөрчлөхөд л үхэлд хүрдэг эмзэг амьтан юм.
Сарьсан багваахай жижиг биетэй тул хүмүүс оготно, хулганатай адил түргэн үржилтэй гэж боддог гэтэл харин эсрэгээрээ жилд голдуу ганц хаяа хоёр зулзага төрүүлдэг удаан өсөлттэй амьтан юм. Иймээс тоо толгой нь цөөрвөл буцаад сэргэх боломжгүй. Сарьсан багваахайг оролдохгүй бол хүнд ямар нэгэн гэм хоргүй. Ер нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тоо толгой нь жилээс жилд буурч байна.
-Сарьсан багваахай байгаль экологид ямар ач холбогдолтой амьтан бэ?
-Сарьсан багваахай нь Монгол Улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын улаан ном (1997, 2013)-д орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан билээ. Жижиг биет амьтдаас сарьсан багваахай дэлхий дээрх хамгийн удаан үрждэг нь бөгөөд өнөө үед орчны доройтлоос үүдэн устах аюулд ороод байна.
Шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхий зэрэг шавжны тоо толгойг зохицуулахад байгальд сарьсан багваахай гол үүрэг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавжийг барьж идэж чадна. Сарьсан багваахай тоо толгой буурснаар хортон шавж устгагч химийн бодис хэрэглээ ихсэж байгаа бөгөөд энэ нь бусад зүйл амьтан, ургамал улмаар экосистемийг аюулд оруулж, улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөлдөг
-Ямар төрлийн өвчин тархаадаг юм бэ?
-Сарьсан багваахай нь галзуу болон саарс,викавирус зэрэг бусад өвчнийг дамжуулдаг гол эзэн амьтан болдог. Сарьсан багваахайд 200 гаруй вирус илэрсэн байна. 1996 онд сарьсан багваахайнаас Австралид (Lyssavirus) галзуу төстэй өвчнөөс шалтгаалсан хүний нас баралтын хоёр тохиолдол гарч байсан байна. АНУ-д галзуугийн халдварын улмаас 35-57 эндэгдлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан тохиолдлын ихэнх нь сарьсан багваахайтай холбоотой байжээ (Дэйвид & Хейманн, 2010). АНУ, Канадад, Австрали, Латин америк Баруун Европын (Дани, Финлянд, Герман, Люксембург, Недарланд, Испани, Швейцарь) орнуудад сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн анхаарууштай асуудлын нэг болоод байна
-Түүнийг худалдан авах, худалдахыг завдсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага ноогдуулах вэ?
-Зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар амьтан агнасан, барьсан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. Мөн ховор амьтан агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

А.Бямбасүрэн